Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп сүлд модоо чимэглэжээ

  Б.Оюун 2017-11-28 4217

 АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордны гол сүлд модоо чимэглэжээ. Цагаан ордны хүндэтгэлийн гол танхимд байрлах гацуурыг чимэглэх тоглоомуудыг Мелания Трамп биечлэн нэгбүрчлэн сонгосон гэнэ. Түүнд гацуур модоо чимэглэхэд нь сайн дурын 150 хүн тусалсан байна.

Мелания Трамп ёслол хүндэтгэлийн танхимын зул сар, шинэ жилийн хуучин чимэглэлүүдийн ихэнхийг хэвээр нь үлдээсэн ч гацуур модныхоо чимэглэлийг харин өөрөө биечлэн сонгосон байна. Цагаан ордны цэнхэр танхимд өмнө нь зул сар шинэ жилийн баяраар тавьдаг байсан ихэнх чимэглэлүүдийг дахин гарган ирж байрлуулжээ. Мелания дээр нь нэмж цонх бүрийг өвлийн цасанд дарагдсан мөчрүүдээр чимэглэсэн байна. Түүнчлэн Цагаан ордны зүүн жигүүрийн хонгилыг мөн гацуур моддоор чимжээ. Ирэх долоо хоногоос эхлэн Цагаан ордонд зул сар, шинэ жилийн арга хэмжээ, хүлээн авалтууд эхлэх гэнэ. Баярын өдрүүдээр он солигдох хүртэл Цагаан ордонд ойролцоогоор 25 мянган хүн зочлох юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө