Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ханхүү Харри жүжигчин Меган Маркл нар ирэх хавар хуримлана

  Б.Оюун 2017-11-28 2257

Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльзын бага хүү, ханхүү Харри удахгүй гэрлэнэ. Энэ талаар түүний албан өргөө болох Кларенс хаус албан ёсоор мэдээлсэн байна. Ханхүү Харри өөрийн сүйт бүсгүй, жүжигчин Меган Марклтай гэрлэх юм.

 33 настай ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй 36 настай Меган Маркл нар ирэх хавар хуримлах гэнэ. Ханхүү Харри Их Британийн хаан ширээнд суух жагсаалтын 5-рт бичигддэг юм. Хосууд энэ сарын эхээр албан ёсоор сүй тавьжээ. Кларенс хаусын мэдээлж байгаагаар ханхүү сүйт бүсгүйнхээ эцэг эхэд нь очиж охиныг нь албан ёсоор гуйж, зөвшөөрлийг нь авсан байна. Түүнчлэн хатан хаан 2-р Елизавета ач хүүгээ сүй тавьсныг, мөн удахгүй гэрлэх гэж байгааг мэдэж байгаа гэнэ.  Одоогоор хосууд хуримынхаа өдрийг тогтоогүй байгаа ч ирэх хавар хуримаа хийхээр төлөвлөж байна. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй хосуудад сүй тавьсанд нь баяр хүргэж, аз жаргал хүсчээ. Ханхүү Харри Америкийн жүжигчин Мэган Марклтай 2016 оны 7-р сараас хойш болзож эхэлсэн ч ердөө өнгөрсөн 9-р сараас хамтдаа олон нийтийн нүдэнд ил гарсан юм. Хосууд гэрлэснийхээ дараа Кенсингтоны ордны дэргэдэх Ноттингем эдлэнд амьдрахаар төлөвлөж байна. Саяхныг хүртэл ганц бие явсан ханхүү Харригийн сүйт бүсгүй, жүжигчин Меган Маркл 1981 оны 8-р сарын 4-нд Америкийн Лос Анжелес хотод төржээ. Тэрээр охидын католик коллеж төгсөн, 2003 онд Иллинойсын холбоо харилцааны их сургууль дүүргэн, энэ үеэс мөн жүжигчний гараагаа эхлүүлж байжээ. Меган Маркл өмнө нь кино найруулагч Тревор Энгельсонтай 2011 онд гэрлэж байсан ч хоёр жилийн дараа салцгаасан байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө