Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хайрлуулсан эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй

  admin 2017-11-27 5729

Австралийн экс модель, марафон гүйгч Туриа Питт 2011 онд ойн түймэрт нэрвэгдэж биеийнх нь 65 хувь түлэгдэн, гарын хуруугаа алджээ. Туриа Питт бүтэн таван сар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний найз залуу хайртай бүсгүйгээ асрахаар ажлаасаа гарсан байна.

CNN-ий сэтгүүлч Майкл Хоскиноос “Түүнийг асрах хэн нэгнийг хөлсөлж, өөрийн амьдралын мөрийг хөөх тухай бодол таньд төрж байв уу” хэмээн асуухад “Би түүний сэтгэл зүрх, зан чанартай нь гэрлэсэн. Тэр бол миний цор ганц, мөрөөдлийн эмэгтэй” гэж хариулжээ.

Харин 30 настай Туриа Australian Women’s Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийхээ хайраар бялхаж байна. Түүнтэй хамт сэрсэн өдөр бүр гайхалтай бэлэг байдаг. Би түүнийг хайрладаг шиг тэр намайг хайрладаг” хэмээн ярьжээ.  Ийнхүү жаргал, зовлонгоо хуваалцан дөрвөн жилийг үдсэний эцэст Майкл хайртай бүсгүйдээ алмазан бөгж бэлэглэж гэрлэх санал тавьсан аж.

Австрали бүсгүй эр зориг гарган, өөрийн төрхийг “Women Weekly” сэтгүүлийн нүүрт мөнхөлсөн юм. Түүнээс хойш тэрээр зориулалтын арьс эмчлэх маскыг 2 жилийн туршид зүүж, өөрийн үзэсгэлэнтэй зүс царайгаа нөхөн сэргээж чадсан билээ. Тэрээр өдгөө өөр шигээ асуудалтай тулгарсан олон хүмүүст тусламжийн гараа харамгүй сунгаж байгаа ажээ.

Манютд Корпс-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө