Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эгчийнхээ амийг аварсан баатар хүү "цагдаа болно" хэмээн мөрөөдөн тоглодог байжээ

  admin 2017-11-27 15629

Женя Табаков - Энэ хүү Оросын хамгийн жижигхэн баатар юм. Түүнийг Эр зоригийн одонгоор нэхэн шагнасан билээ.
Хэрвээ тэр өсч том болсон бол эр зоригтой мундаг хүн болох байсан хэмээн ээж нь дурсдаг. Цэргийн эмчийн хүү Женя аав ээж эгчийн хамтаар Цэргийн хот Ногинскд амьдардаг байв. Баатарлаг хүү яагаад хөшөө болон мөнхөрсөнийг одоо өгүүлье.  2007 онд бяцхан баатар долоон настай байсан юм. Өөрийн 12 настай эгчийн хамт гэртээ тоглож суух мөчид хаалга нүдэн үл таних хүн том хүн байгаа эсэхийг асуусан байна. Охин "ээж гэртээ байхгүй" гэхэд  "ээжээс чинь захидал ирснийг хүргэж ирлээ , шуудангийн хүн байна" хэмээн хаалгыг нь онгойлгуулан гэрт оржээ. Хутга барьсан том эр охиныг барин авч "гэртээ буй мөнгө ээжийнхээ ээмэг бөгжийг хаана байгааг зааж өг" гэсэн байна. Дээрэмдээд зогсолгүй айсандаа уйлан буй жаахан охиныг угаалгын өрөө рүү чирэн орохыг харсан дүү нь "манайхаас гар, эгчийг минь тавь" хэмээн орилон гал зуухнаасаа жижигхэн хутга барин гүйж ирэн үл таних хүний нуруунд дүржээ.  Эгчийгээ хамгаалан буй бяцхан хүүг орлуу шидэх хооронд охин гэмт этгээдийн гараас мултарч гэрээс гаран "туслаарай" гэж орилсон байна. Охины дууг 4 давхрын хүн сонсон гарч ирэх үед алуурчин охины хойноос гүйхээр завдсан ба Женя хүү хөлнөөс нь зууран чирэгдсээр байв.  Хүүг 8 хутгалсан байдаг ба түүний шарх амин тус газар нь хүрчээ. Тэр хүнийг тагтаар зугатахаар оролдох үед баривчлан авахад 32 настай 1975 онд төрсөн Астраханаас ирсэн эрүүгийн давтан хэрэгтэн Сергей Кияшко гэгч байжээ. Баатар хүү "цагдаа болно" хэмээн мөрөөдөн тоглодог байжээ.  Тэр эгчийнхээ төлөө зузаан битүү захтай ноосон цамц өмссөн алуурчны нуруунд 3 см шарх үүсгэж чадсан байдаг. Хүүгийн сурдаг байсан 82- р сургуулийг эр зоригт хүүгийн нэрэмжит болгон алдаршуулж олон газар хөшөөг нь босгосон билээ. 

Эх сурвалж: Дэлхийн Фото Танин Мэдэхүй

Tenger Munkh-н зураг.

Tenger Munkh-н зураг.

Tenger Munkh-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө