Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргаж хоёр бөхтэй холбоотой асуудлыг дэвэргэхгүй байхыг санууллаа

  admin 2017-11-27 1404

Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Үүнд олны танил зарим эрхэмүүд эдгээр бөхчүүдтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж, сумо сонирхогчдыг болон олон нийтийг талцуулах, нэг талыг барьсан мэдээллийг цацаж байна.

Иймд манай хоёр бөхийн цаашдын амьдрал болон спортын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй элдэв буруу мэдээлэл, цуурхалаа зогсоохыг хүсч байна" гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө