Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Emmy Awards” наадам боллоо

  Б.Оюун 2017-11-22 313

Олон улсын телевизийн салбарын кино бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал болох “Emmy Awards”-ыг гардуулах ёслол Нью Йорк хотноо болжээ. Нью Йоркод болсон ёслолын арга хэмжээ, шагнал гардуулах ажиллагаанд жүжигчид уран бүтээлчид оролцож, улаан хивсэн дээгүүр алхлан, арга хэмжээг шууд дамжуулан үзүүлсэн байна.

Эмми-гийн нэр хүндтэй шагналыг энэ жил шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд “Валландер” телевизийн цуврал кинонд гол дүрийг нь бүтээсэн жүжигчин Кеннет Бран шалгаран хүртжээ. Тэгвэл шилдэг эмэгтэй жүжигчнээр Британийн “Марчелла” цувралын гол дүрийг бүтээсэн Анна Фрил шалгарсан байна. Түүнчлэн энэ жилийн Эммигийн шагналын үеэр анх удаа “шилдэг бүтээл”-ийн шагналыг Норвегийн уран бүтээлчдийн “Баялаг” нэртэй кино хүртжээ. Телевизийн “шилдэг мини сериал”-ын шагналыг Германд бүтээсэн “Брауны гэр бүл” инээдмийн цуврал хүртсэн байна. Тэгвэл Эммигийн шагналыг “шилдэг савангийн дуурь”-ийн ангилалд Туркийн “Мөнхийн хайр” телевизийн цуврал кино хүртсэн байна. Мэдээж хэрэг энэ кинонд хайрын гурвалжингийн талаар өгүүлж байгаа нь хэнд ч ойлгомжтой байжээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан