Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энхтайвны алмаз эрдэнийн чулууг дуудлагаар худалдана

  admin 2017-11-22 1150

 Америкийн Нью Йорк хотод дэлхийд овор хэмжээгээрээ 14-т ордог, Сьерра Леоноос олборлосон алмааз эрдэнийн чулууг дуудлагаар худалдах гэж байна. Дуудлага худалдаа ирэх 12-р сарын 4-нд болох юм.

 “Пийс даймонд” буюу “Энхтайвны алмааз эрдэнийн чулуу” гэж нэрлэгдсэн, засч янзлаагүй, нийтдээ 709 карат жинтэй үнэт эрдэнийн чулууг Сьерра Леоноос олборложээ. Сьерра Леоны засгийн газар үнэтэй алмааз эрдэнийн чулууг эх орондоо, нийслэл Фритаун хотод үнэ хаялцуулан зарахыг оролдсон ч илүү үнэ хүргэхийн тулд олон улсын дуудлага худалдааны ордонд хандсан байна. Байгалиас олборлосон хэвээр, цэвэр жингээр, засаагүй байгаа үнэт чулууг үнэ хаялцуулан зарж олсон орлогоор Сьерра Леоны эрх баригчид улсынхаа дэд бүтцийг хөгжүүлэн эрчим хүчний шугам барьж, ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэн, мөн боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийхээр зорьж байгаа юм. Сьерра Леоны засгийн газар энэхүү алмааз эрдэнийн чулууг энэ оны 5-р сард зарж борлуулахыг хүссэн ч 7,8 сая долларын үнэ хүрсэн байна. Тухайн үед чулууг энэ үнээр зарахаас татгалзан, энэ удаад илүү үнэд хүргэн зарахыг хүсч байгаагаа Фритауны эрх баригчид нуухгүй байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан