Ямайкийн иргэн Вайолет Мосс Браун 117 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ тухай арлын улсын Ерөнхий сайд Эндрю Холнесс өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Our oldest person in the world Mrs. Violet Mosse-Brown has died. She was 117 years old.
— Andrew Holness (@AndrewHolnessJM) September 16, 2017
Rest In Peace Mrs Mosse-Brown#worldsoldestperson pic.twitter.com/p9fYNDV9vM
19-р зуунд мэндэлсэн сүүлчийн амьд сэрүүн хүн Италийн иргэн Эмма Моран таалал төгссөний дараа, Вайолетт Мосс Браун нь энэ оны 4-р сард дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр өргөмжлөгджээ.
Браун 1900 оны 3-р сарын 10-нд Ямайкийн Трелони сууринд мэндэлжээ. Вайолет Мосс Браун өөрийн урт наслалтын нууцаасаа хуваалцахдаа гахай болон тахианы мах иддэггүй, мөн ром дарс хэрэглэдэгтэй холбон тайлбарлаж байжээ.