Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Огт өөр зориулалтаар бүтээсэн 15 зүйл. Та үүнийг мэдэх үү?

  М.Даваадулам 2017-09-06 2229

Эд зүйл бүр өөрийн зориулалттай байдаг. Тэгвэл анхны зориулалтаас огт өөрөөр ашиглаж буй зүйлс ч олон бий.

Магадгүй таны урьд өмнө нь сонсож байгаагүй хачирхалтай зориулалтуудын талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

1. Кока-кола

Америкийн Иргэний дайны ахмад дайчин, эмзүйч Жон Пембертон коланы самар болон коканы навчийг хандалж, анх тус ундааг гарган авчээ. Ингэхдээ морфинтэй эм хэрэглэж буй цэргүүдийн мэдрэлийн системийг эмчлэх зорилгоор гаргаж авсан байна. Жон Пембертон удалгүй согтууруулах бэлдмэл агуулаагүй тус ундааны зохиогчийн эрх, үйлдвэрлэлийн эрх эзэмшиж, хожим хувьцаагаа худалджээ. Харин “Кока Кола” ундааны шинэ үйлдвэрлэгчид кокаиныг нь цэвэрлэсэн коканы навчаар тус ундааг бэлтгэх болсон байна.

2. Хар даашинз

Өнгөрсөн зууны 20-иод он хүртэл эрэгтэй болон эмэгтэй хүмүүс хар өнгийн хувцсыг зөвхөн гашуудлаа илэрхийлэх гэж өмсдөг байжээ. Ингэхдээ гашуудлаа тайлж буйг илтгэх багадаа хоёр жилийн турш өмсдөг байв. Харин 1926 онд Коко Шанель өөрийн хайртынхаа дурсгалд зориулан алдарт “Шанелийн Форд” хар даашинзаа урлажээ. Анхлан кино жүжигчин бүсгүйчүүд ийм даашинзанд дурлаж, удалгүй дэлхий даяар алдартай, бүсгүйчүүдийн өмсөх дуртай хувцас болжээ.

3. Караоке

Рок хамтлагчийн бөмбөрчин, Японы уран бүтээлч Дайсукэ Иноуэ нэгэн кафед тоглолт дундуур дуулах сонирхолтой үйлчлүүлэгчдэд зориулж хөгжим тоглодог байжээ. Нэгэн удаа өөрөө очиж амжихгүй болж, өөрийн хамтлагийн дууны бичлэг бүхий кассет дамжуулсан байна. Харин 1971 онд аливаа дууны үггүй зөвхөн ая тоглох төхөөрөмж бүтээжээ. Хөгжимчид амарч, харин үйлчлүүлэгчид өөрсдийн хүссэн дуугаа дуулах боломжтой болсон байна.

4. Play-doh баримлын шавар

Анхлан камин зуухтай байшингийн цаасан обойн дээр тогтсон үнс, тортогийг цэвэрлэх зорилгоор хэрэглэж байжээ. Харин угаах зориулалт бүхий обой гарснаар, тус бүтээлийн хэрэглээ алдагдсан байна. Тэгвэл баримлын шавар бүтээгчийн ойрын хамаатан эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ зүйлийг өгч, баримал урлахыг хүсчээ. Хүүхдүүд ч ихэд дуртай байсан гэнэ. Хожим энэ баримлын шаварт агуулагдаж байсан цэвэрлэгээний орцыг хасч, янз бүрийн өнгөнд оруулж, play-doh гэж нэрлэх болсон байна.

5. Гүйлтийн зам

Гүйлтийн замны анхны хувилбарыг 1817 онд Уильям Кьюбитт гэгч бүтээжээ. Хоригдлуудыг хүмүүжүүлэх төдийгүй, нэгэн зэрэг тээрэмд тариа бутлахад ашигладаг байжээ.

6. Наадаг тэмдэглэлийн цаас

Спенсер Сильвер наалдамтгай бодис бүтээжээ. Гэвч цавуу нь тийм ч сайн болоогүй байна. Наасан зүйлс нь амархан буцаж хууларч байжээ. Тиймээс түүний хамтран зүтгэгч Артур Фрай нь мөргөлийн номноос нь байнга унаж байдаг тэмдэглэл бүхий цааснуудыг наахад ашигласан нь, тун амжилттай болсон байна. Удалгүй энэ цавууг ашигласан наадаг тэмдэглэлийн цаас худалдаанд гарчээ.

7. Өсгий

Эртний Египтэд өсгий нь эрх мэдэл илтгэдэг байжээ. Эрх мэдэлтнүүд шашны зан үйлд оролцохдоо өндөрлөгөөтэй гутал өмсдөг байсан гэнэ. Ингэхдээ эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч ийм гутал өмсдөг байжээ. Мөн мах бэлтгэгчид ч өсгийт өмсдөг байсан гэнэ. Түүнчлэн нум сум харвахад тулгууртай гэж Персийн морьтон баатрууд ч өсгийтэй гутал өмсдөг байжээ. Дундад зуунд Европт хөрөнгөтнүүд өсгийтэй гутлыг сонголтоо болгодог байв. Харин 20-р зуунд алдарт “хадаасан” өсгий зохион бүтээжээ.

8. Бөмбөлөгтэй гялгар уут

“Алдарт” бөмбөлөгтэй гялгар уутыг 1957 онд инженер Альфред Филдинг болон Марк Чаванн нар зохион бүтээжээ. Анхлан гурван хэмжээст обой бүтээхээр ажлаа эхлүүлсэн ч, энэ нь амжилтгүй болжээ. Энэ үед шинэ материалыг нь баглаа боодолд ашиглах боломжтойг сэтгэж, зохиогчийн эрхийг нь авсан Bubble Wrap нь янз бүрийн салбарт хэрэглэгдэх болсон байна.

9. Дэр

Эртний Месопотамиид хортон шавж, усны түрлэгээс хамгаалах, үсний засалтаа хэвээр хадгалахын тул унтахдаа хатуу дэр хэрэглэдэг байжээ. Харин Эртний Хятадад зөөлөн дэрийг ашиг тусгүйд тооцож, оронд нь хулс, хаш, шаазан, мод, хүрэл зэргээр хийсэн дэр дэрлэдэг байв. Эдгээр муу ад зэтгэрээс хамгаалж, эрч хүч өгдөг гэж бэлгэшээдэг байжээ.

10. Вазелин

19-р зууны дунд үед газрын тос олборлогчид соруулах хоолойд хуримтлагдсан лав арилгах гэсэн хүндхэн асуудалтай тогтмол тулгардаг байв. Английн химич Роберт Чезбро гэгч “газрын тосон желе” гэгчийг судалж, олон ашигтай чанартай болохыг тогтоосон байна. Тухайн үед тус бодисын шарх сорви эмчлэхээс хивс цэвэрлэх хүртэл олон зориулалтаар хэрэглэдэг байжээ.

11. Slinky дэлгэгддэг пүрш

“Слинки” буюу “Солонго” зэргээр нэрлэдэг энэ пүршийг анхлан хүүхдүүдэд зориулж бүтээгээгүй. Инженер Ричард Жеймс гэгч хүчтэй салхи шуурганы үед төхөөрөмжүүдийн чичирхийллийг бууруулах төхөөрөмж дээр ажиллаж байгаад, санаандгүй нэг пүршээ унагажээ. Пүрш шалан дээр хэд хэдэн удаа ойсон байна. Эндээс л “Слинки” бүтээх санаа төрсөн гэдэг. Удалгүй “Слинки” пүрш дэлгүүрт худалдаалагдах болж, James Spring & Wire Company 300 гаруй сая ширхэг ийм тоглоом худалдаалжээ.

12. Цайны уут, савлагаа

Нью-Йоркт цайны худалдаа эрхлэгч Томас Салливан 1904 онд цайгаа торгон уутанд хийж худалдаалахыг санаачилжээ. Худалдан авагчид түүний “ноу-хау”-г өндрөөр үнэлсэн байна. Хэрэглэгчид цайгаа торгон уутнаас нь гаргалгүй буцалж буй усанд дүрж, хэрэглэх болжээ. Худалдаанд ч энэ арга өргөн тархаж, санаа нь цааш хөгжжээ.

13. Листерин

Жонсоны ах дүүс 1879 онд мэс заслын хэрэгсэл ариутгах зориулалтаар “листерин”-ыг бүтээжээ. Тус бодисыг мэс засалч Жозеф Листерийн нэрээр нэрлэсэн байна. Удалгүй энэ шингэнийг шарх ариутган эмчлэхэд, шүдний эмчилгээнд, мөөгөнцөр болон хаг арилгахад, бүр хөлс дарахад ч ашигладаг байжээ. Харин 1920 онд “листерин”-ы реклам цацагдсанаар, өргөнөөр хэрэглэх болсон байна.

14. Виагра

Pfizer компани зүрх судасны өвчний эсрэг эм гарган авахаар ажиллаж байжээ. Гэвч клиникийн туршилтын дараа тус бэлдмэл зүрх судасны өвчний эсрэг нөлөөгүй болохыг тогтоосон байна. гэхдээ бүсэлхий, ташаа хэсгийн цусны эргэлтэд нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Ийнхүү бэлгийн дур хүсэл өдөөгч эмийг гарган авсан байна.

15. Богино долгионы зуух

Богино долгионы зуухыг тусгайлан зохион бүтээгээгүйг тэр бүр мэддэггүй. Raytheon компанийн инженер Перси Спенсер гэгч радарын төхөөрөмж туршиж байгаад хэт ягаан туяанд халаасан дахь шоколад хайлсныг анзаарсан байна. Перси тэр даруй асаасан магнетрон төхөөрөмжин дээр попкорн тавихад, тэр даруй хагарч эхэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан