Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Булчинлаг барби”. Юлия Винс гэж хэн бэ?

  М.Даваадулам 2017-09-06 2449

Юлия Винс 20 насандаа зөвхөн эх орондоо төдийгүй дэлхий дахинд танигджээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг “булчинлаг барби” гэж нэрлэдэг байна. Яагаад гэж үү? Хөөрхөн зүс царай, хэр баргийн эр хүнд байхгүй булчинлаг бие галбир нь ийнхүү нэрлэхэд хүргэжээ.

ОХУ-ын Саратов хотын оршин суугч Юлия Винс 1996 онд төрсөн, 21 настай. Мэргэжлийн хүндийг өргөлтөөр хичээллэдэг. Бүх Оросын төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд нэг бус удаа тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болж байжээ.

“Мэргэжлийн пауэрлифтинг буюу хүндийг өргөлтөөр гурван жилийн өмнөөс хичээллэсэн. Одоо бол хобби болсон. Өмнө нь энэ спортоор бага зэргийн мөнгө олох төдий байсан бол, өнөөдөр амьдралынхаа нэгээхэн хэсгийг хүндийг өргөлтөд зориулж байна.”

Юлия Винс

Юлия анх 15 настайдаа бэлтгэл хийж эхэлжээ. Энгийн нэг хүчний дасгалуудаа пауэрлифтингээр сольсноор, Юлия томоохон амжилтад хүрч чадсан юм.

“Би долоо хоногийн 5 өдөр бэлтгэл хийдэг. Тухайн үед ямар формтой байгаагаас бэлтгэлийн ачаалал хамаардаг. Мөн хооллолтын дэглэм ч өөрчлөгдөж байдаг. Тэмцээн уралдаанд бэлтгэж байх үедээ хоолны дэглэм ягштал барьдаг. Гэхдээ долоо хоногийн нэг өдөрт нь хүссэн зүйлсээ идэж, өөрийгөө “эрхлүүлдэг” гэх үү дээ.”

Зөвхөн байнгын бэлтгэл сургуулилт л тамирчин хүнийг амжилтад хөтөлдөг гэдэгт Юлия итгэдэг.

“Удаан хугацааны шаргуу бэлтгэл бол амжилтын гол нууц. Хэрэв сайн формтой байхыг хүсч л байвал зөв бэлтгэл хийхээс гадна, зөв хооллох хэрэгтэй.”

Юлиягийн найзууд пауэрлифтингээр хичээллэх шийдвэрийг нь анх эсэргүүцэж байжээ.

“Миний хийж буй зүйлийг ойр дотны хүмүүс маань анх ойлгодоггүй байсан. Энэ бүхнийг орхиж, өөр ажил олж хийхийг найзууд маань зөвлөх болсон. Хэдий хүнд саад бэрхшээл даван туулсан ч, тухайн үед зөв сонголт хийсэндээ би итгэлтэй байна.”

Гадаад төрх нь бусад хүмүүст урам зориг өгдөгт Юлия баяртай байдаг гэнэ.

“Янз бүрийн настай хүмүүсээс би мессеж хүлээн авдаг. Тэд миний зураг, бичлэгийг хараад урам орж, спортоор хичээллэх болсноо надтай хуваалцдаг.”

Юлия Винс өнөөдөр олон мянган дагагч, шүтэн бишрэгчтэй болжээ. “Вконтакте” сошиал сүлжээнд 40,000 дагагчтай, Instagram хуудсанд 400,000 гаруй фэнтэй юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан