Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сайн чанарын автомашины дугуйг хэрхэн сонгох вэ?

  Г.Бадамлянхуа 2017-06-08 1206

Авто машины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ? Энэ бол мэдээж дугуй. Харин эдэлгээ удаантай, аюулгүй байдал хангасан, сайн чанарын дугуйг хэрхэн сонгох вэ гэдэг чухал асуудал юм. Ихэнх хүмүүс дугуйны хээний талаар төдийлөн сайн мэдлэггүйгээсээ болж дугуйгаа буруу сонгох тохиолдох их байдаг.  Манай улс  бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цастай, хүйтэн байдаг. Иймээс дугуйг улирал улиралд нь тааруулан сонгох ёстой байдаг. Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх явдал ч тохиолддог. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх, цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Харин өвлийн дугуйг сонгохдоо дугуйн хээ болон материалыг харах шаардлагатай юм.

Тэгвэл та машиндаа дугуй авах гэж байгаа бол ямар замаар явдаг, ямар нөхцөлд ашигладаг гэдгээ сайтар бодолцож сонголтоо хийх нь чухал.

Ингээд та бүхэнд дугуйн хээ болон түүний онцлог ямар замд ямар хээтэй дугуй хэрэглэхэд тохиромжтой байдаг талаар  зөвлөгөө хүргэе.

Шороон замд ямар дугуй сонгох вэ?

Хэрвээ та хурдны замаас бартаатай шороон зам хүртэлх бүх төрлийн замд хүлгийн жолоо залахаар зэхэж байгаа бол дугуйны гадарга нь ассиметрик буюу тэгш бус хэмтэй, хатуу судлуудаас бүрдсэн дугуйг сонгоорой. Хатуу блоктой судлууд нь дугуйны элэгдлийг багасгах, хурдны зам дээрх жолоодлого болон бартаат замын аюулгүй байдлыг хангах юм. Та бүхэнд загварын шинэ шийдэл бүхий 4 улиралд тохиромжтой дараах дугуйн мэдээллийг хүргэе.

Энэ нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилан  дугуйнаас үүсэх чимээг багасган, мөн донслогооны түвшин маш багаар  мэдрэгддэгээр хийгджээ. Мөн хамгийн гол давуу тал нь тухайн дугуйны элэгдэл удаан явагддаг байна. Энэхүү дугуйны хажуугийн дизайны шинэлэг байдал нь таны автомашины өнгө үзэмжид чимэг нэмж, өнгө төрхийг улам тодотгох болно.

 

Цас шалбаагтай замд ямар дугуй сонгох вэ?

Цас, шалбааг ихтэй замд бусад дугуйнаас илүү гүн, зузаан хээтэй дугуй сонговол зүгээр. Ийм дугуйны хээний завсраар чулуу бага орохоос гадна цас, шалбааг, шороон зам дээр дугуйны барьцалдах чанар сайн байна.

Open Country A/T plus загварын шинэчилсэн хувилбар. Хээний гүнийг илүү зузаан болгосон нь дугуйны элэгдлийг уртасгахаас гадна дуу чимээг багасгана. Мөн блок хоорондын ховилд жижиг блокууд байршуулсан нь хээний завсраас чулууг зайлуулах давуу талтай. Тус загварын мөрний хэсэгт нэмэлт хээ оруулж өгсөн нь цас, шалбааг, шороон зам дээр дугуйны барьцалдах чанарыг сайжруулна. 

Бартаат замд ямар дугуй хэрэгтэй вэ?

Зарим хүмүүс бартаат замын дугуйг өвлийн дугуйтай андуурах тохиолдол их гардаг. Бартаат замд зориулж хийгдсэн дараах дугуйг санал болгоё.

 

Гадаргын дэгээ хэлбэртэй блокууд нь Off-road замд барьцалдах чанарыг дээд зэргээр хангахаас гадна засмал замд өндөр үзүүлэлттэй байх боломжийг олгодог.Хатуу хучилттай, шалбаагтай, цастай, чулуутай гээд аль ч төрлийн замд Open Country M/T дугуйны гүйцэтгэл ижил түвшинд байхаар зохион бүтээгдсэн.

 

Дэвшилтэт дизайн болон дээд зэргийн чанар бүхий дээр танилцуулсан автомашины дугуйг TOYO TIRES компани үйлвэрлэж байна. TOYO TIRES компани нь 1945 онд Япон улсад үүсгэн байгуулагдсан  бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй оронд өөрийн салбар болон төлөөлөгчийн газартай, дугуй үйлдвэрлэгч тэргүүлэх корпорациудын нэг билээ.

TOYO TIRES компани үйл ажиллагааныхаа үндсэн хүрээнд дээд зэргийн чанартай дугуй зохион бүтээж тэдгээрийг үйлдвэрлэн, борлуулдаг. Японд байрлах гадна туршилтын талбай, судалгаа шинжилгээний лабораториболон дэлхийд хамгийн орчин үеийнхт тооцогддог техникийн төвүүдийнхээ тусламжтайгаар дээд зэргийн чанартай, тав тух, аюулгүй байдлыг хангасан, шинэлэг хээ загвар бүхий CUV, SUV, 4*4, суудлыг хөнгөн тэрэгний дугуйнуудыг хэрэглэгчиддээ санал болгож байна. TOYO OPEN COUNTRY  дугуйны тусламжтайгаар замын хүнд нөхцөл, саад тотгорыг даван туулах гайхамшигт боломжийг та өөртөө олгоорой. ХӨДӨЛГӨӨН БҮР ГАЙХАМШИГ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан