Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Toyota компани хиймэл оюун ухаантай машин бүтээжээ

  М.Даваадулам 2017-01-17 1168

Японы Toyota компани хиймэл оюун ухаантай машин бүтээснээ  CES-2017 үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

Concept-i автомашины загвар дизайныг Calty Design Research Toyota студи боловсруулжээ.

Ухаалаг төмөр хүлэгт Yui гэх хиймэл оюун ухаан суулгажээ. Энэ технологи нь автомашины эзэмшигчтэй харилцан, хамтран ажиллана. Ингэхдээ аажим аажмаар боловсронгуй болж эзэмшигчийнхээ үйлдэл бүрийг тогтоодог.

Жишээ нь, автомашин эзнийхээ зорчдог чиглэл, замыг тогтоож, зогсоолын мөнгөө урьдчилж төлдөг эсэх зуршлыг ч дуурайх чадвартай.

Концепт загварт хэрэгслийн хавтан гэж байхгүй. Шаардлагатай бүх мэдээлэл урд талын шилэн дээр гарна.

Concept-i автомашин эзнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч, дотор гэрэлтүүлгийн өнгөө хувиргадаг.

Тусгай дамжуулагчийн тусламжтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч, машинд анхааруулах богино мэдээлэл дамжуулдаг.

Жишээ нь, зам хагарсан, нүх үүссэн, осол гарсан, халтиргаатай байна зэрэг мэдээллийг дамжуулах юм.

Автомат жолоодлогыг хүссэн үедээ идэвхжүүлэх боломжтой. Хэрэв Concept-i автомашины удирдлагыг жолооч хариуцвал Yui туслахын үүрэг гүйцэтгэнэ.

Концепт загвар учраас, одоогоор техникийн үзүүлэлтүүд тодорхойгүй байна. Автомашин цахилгаан хөдөлгүүртэй байж магадгүй гэх мэдээлэл цацагджээ.

Toyota компани хиймэл оюун ухаан бүтээхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Хиймэл оюун ухаан бүтээхийн тулд АНУ-ын Цахиурын хөндийд тусдаа шинэ компани байгуулна. Компани Toyota Research Institute нэртэй байна. Стэнфордын их сургууль болон Массачусетын технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө