Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Британи эр хүүхэд төрүүлнэ

  М.Даваадулам 2017-01-16 3627

Их Британийн иргэн 20 настай трансжендер эрэгтэй Фэйсбүүкээр дамжуулан үрийн донор олж, жирэмсэн болжээ. Тэрээр хүүхэд төрүүлсэн Их Британийн хамгийн анхны эрэгтэй болох юм.

Хэйден Кросс нь хуулийн дагуу эрэгтэй. Эхээс төрөхдөө охин байсан ч, гормоны эмчилгээ хийлгэж, хүйсээ сольсон байна.

Гэвч Кросс хүүхэдтэй болохоор шийдэж, гормоны эмчилгээгээ түр зогсоожээ.

            “Хүүхэдтэй болох нь оновчтой шийдвэр гэж үзсэн. Би үнэхээр сайн эцэг байж чадна”

            Хэйден Кросс

Кросс хүүхдээ төрүүлсний дараа хүйсээ солиулах эмчилгээгээ үргэлжлүүлж, бэлэг эрхтэнээ солиулан, хөхөө авахуулах гэнэ.

Сүүлийн жилүүдэд олон улсад трансжендер эрэгтэйчүүд хүүхэд төрүүлэх тохиолдол хэд хэд бүртгэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө