Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нүдний шил таны сэтгэл хөдлөлийг тодорхойлно

  М.Даваадулам 2017-01-03 2258

Английн The Daily Mail сонины мэдээлснээр, Италийн Safilo компани нь тухайн хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлох чадалтай нүдний шил бүтээж байгаа аж.

Компани энгийн болон бууралттай гэсэн хоёр хувилбараар төхөөрөмжөө үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Төхөөрөмжийг энэ сарын сүүлчээр Лас Вегаст болох уламжлалт Consumer Electronics Show үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор танилцуулах аж.

Гадна байдлаараа энгийн нэг нүдний шилнээс огт ялгаагүй. Тусгай камер, дэлгэц огт үгүй. Харин шилний хүрээнд хүний тархины долгионы мэдээллийг бүртгэх чадалтай 5 дамжуулагч суурилуулжээ. Эдгээр нь эзнийхээ сэтгэл хөдлөлийн тухай мэдээллийг бүртгэж, урьдаас холбосон ухаалаг утсанд дамжуулна.

“Ид шидтэй” нүдний шил 36 грамм жинтэй. Бүрэн цэнэглэсэн тохиолдолд долоо хоног тасралтгүй ажиллана. Харин ухаалаг утастай Bluetooth холболтоор холбогдоно.

Мөн адил төхөөрөмжийг Apple компани ч бүтээж байгаа. Гэхдээ хазсан алимын бүтээгдэхүүний шил нь хүний нүдний торлог, хүүхэн хараа зэргийг уншиж, мэдээлэл авах тусгай линзтэй байна гэж компанийн зүгээс мэдэгдээд байгаа билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө