Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гар утсанд зориулсан “00”-ийн цаас

  М.Даваадулам 2017-01-03 3965

Японы нийслэл Токио хотын Наритагийн олон улсын нисэх буудал нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ бол ухаалаг гар утсанд зориулсан ариун цэврийн цаас. Тус цаасыг нисэх буудлын ариун цэврийн өрөөнд энгийн ариун цэврийн цаасны дэргэд байрлуулжээ.

Гар утас ариутгах зориулалттай энэ цаасыг Японы томоохон үүрэн харилцаа холбооны оператор NTT Docomo компани санал болгож байна. Цаасан дээр компани сурталчилгаагаа ч байрлуулжээ.

Наритагийн нисэх буудлын ариун цэврийн 7 өрөөнд шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Ирэх 3-р сарыг хүртэл энэ үйлчилгээ үргэлжлэх юм байна.

“Султууртай харьцуулахад гар утасны дэлгэцэн дээр 5 дахин илүү бактери бий” гэж NTT Docomo компани YouTube дахь албан ёсны хуудсандаа мэдээлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө