Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Шилдэг” босс...

  М.Даваадулам 2016-12-31 3783

Тавилга үйлдвэрлэлийн Bertch Cabinet компанийн захирал Гари Бертч ажилтнууддаа зул сар, шинэ жилийн ер бусын бэлэг барьжээ. Тэрээр 800 ажилтнаа Карибын тэнгист аварга том хөлөг онгоцоор аялах эрхээр урамшуулжээ. Түүнчлэн ажилтнуудаа аяллаас хоцроохгүйн тулд Майами хүрэх дөрвөн хувийн нислэг хөлсөлсөн байна.

Гари Бертч компани нь 2016 оноо амжилт бүтээлээр үдэж, санхүүгийн хямралаас гарсан баярт мэдээг ийнхүү ажилтнуудынхаа хамт тэмдэглэхийг хүсчээ. Bertch Cabinet компанийг үндэслэгч, Ерөнхийлөгч Гари Бертч ажилтнуудаа сайн ажилласныг урамшуулаад, 5 хоногийн аялалд урьжээ. Аялал ирэх оны 1-р сарын 8-нд эхлэх юм байна.

1977 онд саравчинд байгуулагдаж байсан компани 1000 гаруй ажилтантай болтлоо өргөжжээ. Харин санхүүгийн хямралын улмаас компани 2011 онд цомхотгол явуулж 600 ажилтантай болсон байна. Сүүлийн 5 жилд 200 ажилтан нэмж авчээ.

Компани 1989 оноос хойш ажилтнуудаа аяллын хөлөг онгоцоор зорчих эрхээр шагнадаг уламжлал тогтсон ч, санхүүгийн хямралын улмаас 2005 оноос энэ уламжлал тасалдаад байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө