Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Virtus Pro vs Evil Geniuses "Boston Major" судалгаа статистик

  Б.Төгсбаяр 2016-12-09 1035

Evil geniuses –GosuGamers-н судалгаагаар одоогийн байдалаар EG баг дэлхийд 4т эрэмблэгдээд байгаа. Харин Virtus.Pro багийн хувьд дэлхийд 1т эрэмблэгдээд байгаа юм. Эндээс харахад Өнөөдрийн болон энэхүү Boston Major ийн хувьд энэ тоглолт аваргийг ч тодруулж мэдэхээр тоглолт. Учир нь дэлхийн томоохон 2 баг шөвгийн тоглолтонд болон хэсгийн тоглолтонд одоогийн байдлаар таарсан удаа байхгүй байгаа юм. Ингээд та бүхэндээ EG багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.  

d

  1. Sumail (Midlane)
  2. Zai (Offlane)
  3. Universe (Support)
  4. Crit (Support)
  5. Arteezy (Carry)

The international тэмцээнд 3р байранд орсон EG багийн хувьд сая хасагдах шатны тоглолтонд мөн The International тэмцээнд 1р байранд эрэмблэгдсэн Wings Gaming багийг төвөггүй 2:0 харьцаатай хожсон нь үзэгчид болон дота судлаачдын дунд EG баг аварга авах байх гэсэн таамгийг төрүүлээд байгаа юм. 

Эсрэг талд тоглохоор бэлэн болж буй Virtus.Pro багийн үзүүлэлт дэндүү сүрдмээр. Тэд сүүлийн 14 тоглолтондоо 1 ч хожигдоогүй 13 ялж 1 тэнцсэн гэх үзүүлэлттэй сүүлийн 11 тоглолт дарааллан хожсон гэх гайхамшигтай үзүүлэлттэй яваа. GosuGamers судалгаагаар тэд одоо дэлхийд 1т эрэмблэгдээд байгаа нь яалт ч үгүй энэ үзүүлэлтийн ач биз. VP багийн хувьд хасагдах шатны тоглолтонд хятадын IG.V багтай тоглож эргэн ирэлтийг хийж 2:0 харьцаатай гайхалтай тоглолт хийсэн гэдгийг үзэгч та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд Virtus Pro багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.

  1. N[o]ne (Midlane)
  2. Ramzes666 (Carry)
  3. LiL (Offlane)
  4. Pasha (Support)
  5. Solo (Support)

 

Том тэмцээний хувьд бол EG баг маш одтой байдаг харин эсрэгээрээ VP баг бол томоохон тэмцээнүүдэд түрүүлж чаддаггүй юм. Иймэрхүү дүр зураг үзүүлэлтийг харахад тоглолтыг урьдаас таах ямар ч боломжгүй болж байгаа юм. Тоглолт 50%-50%.

За ингээд өнөө шөнө 23 цагаас Tv5 Mongolia хуудсаар та бүхэндээ шөвгийн 4 багийн тоглолтыг хүргэх болно. Өнөөдрийн болон энэхүү тэмцээний хамгийн том тоглолт бол яалт ч үгүй Virtus Pro – Evil Geniuses болоод байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө