Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ким Кардашьян нөхрөөсөө сална

  Б.Төгсбаяр 2016-12-08 4408

Реалити шоуны од Ким Кардашьян ойрын хугацаанд өөрийн рэппер нөхөр Канье Уэстээс албан ёсоор салахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ одоогоор тэрбээр энэ асуудлыг нухацтай хөөцөлдөж эхлээгүй байгаа хэмээн түүний нэг найз нь өгүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ким Кардашьян-Уэст хоёр хүүхдээ өөр дээрээ авч үлдэх зорилготой байгаа гэнэ. 

Гурван настай Норт охин, нэг настай Сэйнт хүүгээ Ким өдгөө ааваас нь аль болох зайтай байлгахыг хүсэж байгаа аж. Кимын хувьд Канье Уэст гурав дахь нөхөр нь билээ. Өмнө нь тэрбээр хөгжмийн продюссер Дэймон Томас, сагсан бөмбөгч Крис Хамфрис нартай гэрлэж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө