Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Boston Major тэмцээний хуваарь болон хожиж болох багуудын судалгаа

  Б.Төгсбаяр 2016-12-08 1335

Tv5 Mongolia та бүхэндээ Boston Major-ын талаарх мэдээлэл хүргэж байна. Бид өнөөдөр Digital Choas vs Team Faceless багуудын тоглолтыг шууд дамжуулан хүргэх болно.

Ингээд Bostom Major-ын эргэн тойронд юу болж байгааг таньд хүргэе.

Өчигдөр шуугиан тарьсан баг бол яалт ч үгүй WG.unity юм. Тэд энэ тэмцээний доогуур эрэмблэгдээд байсан ч Complexity.Gaming багийг хожиж хэсгээсээ гарсан. Одоогийн байдлаар Virtus.Pro , Evil Geniuses , WG.Unity , OG , гэх багууд хагас финалд үлдээд байгаа. Мөн нэмэгдэж 4 баг орж ирнэ. Тэр 4 багийн таамгийг та бүхэнд хүргэе.

DC vs Faceless = Digital Choas баг бол энэ жилийн “The international” ийн дэд байрны эзэд. Тэд w33 гэх 1р байрлалд тоглодог дэлхийн шилдэгүүдийн нэг бий. Багийн хувьд ч ур чадвар өндөр мэдээж энэ тоглолтонд давуу тал 80% DC-д байна гэж хэлж болно.

EHOME vs TEAM NP = Хятадын томоохон баг болон Олон улсын холимог баг 2ын тулаан. Ehome ийн хувьд бол хятад баг ч гэсэн Европ багууд шиг тоглолт үзүүлж хувь мэргэжлийн тоглогчийн арга барилууд маш өндөр. Харин эсрэгээрээ TEAM NP дэндүү орон гаран тоглолттой. Энэ тоглолт өнөөдрийн онцлох тоглолт яалт ч үгүй мөн. Гэхдээ Ehome 60%- Team NP 40%.

Newbee vs Ad finem =  Хятадын бас нэгэн хожил гэж хэлж болохоор тоглолт. Ad finem багийн хувьд мөн адил WG.Unity шиг доогуур эрэмблэгдээд байгаа. Тэд хэрэв Newbee-г хожиж мултлах юм бол энэ тэмцээний томоохон шуугианыг ч тарина. Гэхдээ Хятадын багийн өөдөөс боломжгүй мэт. Энд Newbee 70% - Ad finem 30%.

LGD vs LGD.FY = Хятадын 2 багийн тулаан. LGD бол маш том баг харин LGD.fy Залуусын баг гэж нэрлэж болно. LGD үндсэн том багийн хувьд маш өндөр нарийн зохион байгуулалттай тоглодог баг. Харин LGD.Fy гийн хувьд бол багийнх гэхээсэ илүү цаг хожсон гоцлон тоглолтууд Ганк , Рөүм хийдэгээрэ давуу. Энэ тоглолтын харьцаа бол 50-50.

Одоо та бүхэндээ тоглолтын цагийн хуваарийг хүргэе.

23:00 Digital Chaos багийн эсрэг Team Faceless

12/09нд

02:30 Ehome багийн эсрэг Team NP

06:00 Ad Finem багийн эсрэг Newbee

09:30 LGD багийн эсрэг LGD.FY

23:00  VP эсрэг EG - шөвгийн 4 эхний тоглолт

12/10нд

02:30 WG эсрэг OG

06:00 DC/TeamFaceless эсрэг Ehome/TeamNP

09:30 AF/Newbee эсрэг LGD/LGD.FY

13:00 TBD

23:00 Хагас финал

12/11нд

02:30 Хагас финал

06:00 Финал

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө