Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оригналь , Хуурамч брендийг ялгах арга

  Б.Төгсбаяр 2016-12-06 1244

Мода Монголоор төгсдөг гэдэг ч Монголчууд Ази дотроо харьцангуй Европлог хүмүүс. Бие галбир, сэтгэлгээний хувьд ч тэр. Манайхан сүүлийн үед дээр доргүй брэнд гэх тодотголтой бүхэн рүү гүйлдэж, халаасан дахь хэдээ нэг мөсөн сэгсрэхээс ч сийхгүй болоод байгаа. Зөвхөн нэг өмдний тэлээ нь сая төгрөгийн үнэтэй гэгддэг брэндийн бараа гэсэн тодотголтой дэлгүүр нээгдсэн нь ч брэндэд хошуурдаг болсны баталгаа биз.

Гэхдээ энэ таван үсэгтэй үгэнд хууртахгүй байх нь чухал. Тэгвэл брэнд бүтээгдэхүүнийг яаж хуурамчаас нь ялгах вэ. Бид танд брэнд ба брэнд бус цүнхийг хэрхэн таних зөвлөгөө хүргэж байна. Үнэтэй байх нь брэндийн гэдгийг баталж байгаа хэрэг биш гэдгийг юун түрүүнд бодоорой. Мөн дараах зүйлсийг залхууралгүй сайтар ажиглаарай.

Оёдол
Хамгийн түрүүнд оёдлыг нь хар. Болхи оёдол, далд газрууддах муу хийцийг анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дөтор оёдлыг хэлж байгаа юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй юм. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлал их.

Материал
Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурах нь бас бий. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.

Шошго
Хаяг, шошго дээр байгаа үгийн алдаануудыг анзаар. Тэд нэрийг нь алдаатай бичдэг. Зөвхөн нэр бус заавар гээд бүгдийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Ихэнх чанартай бараануудын шошго нь оёгдсон байдаг бол хуурамч бараануудын шошгыг өлгүүрээс нь өлгөсөн байдаг. Тэгэхээр та онлайнаар жинхэнэ цүнхнүүдийн хаяг шошгыг хараад ялгааг нь харж болох юм. Хуурамч цүнхнүүдийн шошгонууд хямд материалаар хийгдсэн, заавар нь тодорхойгүй байдаг.

Cав боодол
Мэдээж брэнд бүтээгдэхүүнүүд сайтар хамгаалагдсан байдаг. Сав дотор нь ороох цаастайгаа байх ба цүнх хийх ууттайгаа гээд бүх зүйлс нь хамт ирдэг юм. Хамгийн гол нь цүнхний сав, уут нь яг цүнхэндээ зориулагдсан буюу хэт том, хэт жижиг бус яг таарсан байх ёстой. Хэрвээ таныг цүнх авахад өөрийнх нь зориулагдсан ууттай нь өгөхгүй бол эргэлзээтэй гэсэн үг шүү. Мэдээж албан ёсны дэлгүүрүүдээс авсан нь дээр. Хэн нэгэн өөрөө хэдхэн ширхэгээр зарж борлуулах нь ихэнхдээ хуурамч байдаг.

Лого
Логонуудыг нь хар. Та өөрийн мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Louis Vuitton-ы логонууд хэзээ ч хоёр талдаа байдаггүй юм. Зөвхөн нэг талдаа л логогоо байрлуулдаг. Тэгэхээр авахыг хүсэж бүй брэндийн цүнхнүүдээ сайтар судлах хэрэгтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө