Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ALIBABA-Г ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЖЕК МА ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧЭЭ

  Б.Оюун 2019-09-11 150

Хятадын холбоо харилцааны Alibaba Group-ыг үүсгэн байгуулагч, энэ улсын хамгийн баян эрхэм болох Жек Ма компанийнхаа захирлуудын зөвлөлийн тэргүүний суудлыг орхиж, гавьяаныхаа амралтыг эдлэхээр болжээ. Жек Ма хариуцсан ажлаа орхих бодолтой байгаа талаараа жилийн өмнө мэдэгдэж байжээ.

 Жек Ма 1999 онд өөрийн тэргүүлж байсан Alibaba компанийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 жилийн хугацаанд түүний компани дэлхийд тэргүүлэгч томоохон корпораци болон өсөн дэвжсэн юм.

Alibaba Group нь интернэтийн орчин дахь худалдааны хамгийн том корпораци болж, хөрөнгийн хэмжээ нь 500 тэрбум долларт хүрчээ. Жек Ма Хятадын хамгийн амжилттай, хамгийн баян бизнесмений нэг болж, 2018 онд түүний хөрөнгө 40 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ.

Түүнчлэн өөрийн өвөрмөц төрх байдал, зан ааш, хандлагаараа Жек Ма дэлхийд танигдсан Хятадын хамгийн нэр хүндтэй бизнесмен болж чадсан.

Жек Ма корпорацийнхаа тэргүүний суудлыг орхиж, захирлуудын зөвлөлөөсөө ч гаран гавьяаныхаа амралтыг эдлэх хүсэлтэй байгаагаа 2018 оны 9-р сарын 10-нд мэдэгдэж байсан юм. Тэгвэл ийнхүү мэдэгдсэнээсээ хойш яг жилийн дараа тэрээр өөрийн амлалтандаа хүрч, Alibaba Group үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн дээр захирлуудын зөвлөлийг орхиж байгаагаа мэдэгджээ. Жек Ма компаниа өөрийн төрсөн өдрөөрөө байгуулж байсан, мягмар гарагт 55 насныхаа төрсөн өдрөөр ийнхүү амлалтандаа хүрч, корпорациа орхижээ.

Жек Ма-г залгамжлан Alibaba Group-ын захирлуудын зөвлөлийг Alibaba-ийн одоогийн гүйцэтгэх захирал Дэниэл Жан ажиллах юм. Харин Жек Ма компанийнхаа хэргээс хөндийрснөөр өөрийгөө хүмүүнлэгийн үйл хэрэг, боловсролын төсөл хөтөлбөрүүдэд зориулах хүсэлтэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө