Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай 12 орд: 2019/09/11

  Д.Отгонсүрэн 2019-09-10 4468

ХОНЬ

Удаан харилцаатай байсан хүмүүс хамт амьдрахаар шийдэж магадгүй. Гэхдээ энэ шийдвэр нь шинээр хил хязгаар тогтоох зайлшгүй шаардлагатай болгоно. Амралтаа авах хэрэгтэй болно. Хэрэв та аялал зохион байгуулах төлөвлөгөөгүй бол гэрээ өөрчилж амралтаа өнгөрөөж болно. Та өнөөдөр гадагшаа гарч шинэ боломж хай.

ҮХЭР 

Энэ өдөр нэлээд сорилттой тулгарна. Энэ бүхэн таныг ажлаа хийхэд саад болох ба сэтгэл хангалуун бус байдалд хүргэнэ. Таны санхүү хүсэж байсан зүйлээ авахад хангалтгүй байна. Тогтвортой байдалд удахгүй хүрэх тул та түр хугацаанд хүлээцтэй ханд. Бүх зүйл хуучин байрандаа орно. Өсөлт дэвшил эерэг харьцаа энэ өдөр хамааралтай байна.

ИХЭР 

Урлагийн мэдрэмж өснө. Таны ургуулан бодох чадвар гайхалтай санаагаар баяжна. Урлагийн хүмүүсийн ажил ахицтай байна. Таны ухаан санаа чөлөөтэй, саруул сэтгэж байна. Та боломжтой бол олон нийтийн ажилд оролцоорой. Харилцааны асуудлууд энэ өдөр чухал байр суурьтай байна.

МЭЛХИй

Таныг үл ойлголцол, уур хилэн энэ өдөр төөрөгдөлд оруулна. Яаруу шийдвэр буруу алхам хийхэд хүргэнэ. Бясалгал хийж, гадагшаа гарахаасаа өмнө бэлтгэл хий. Санамсаргүй жижиг зүйлс таны санхүүг бууруулж, санааг зовооно. Муу зуршлууд танд сайн зүйл авчрахгүй байгааг та ойлгох бөгөөд энэ бүхнээ өөрчил.

АРСЛАН 

Од гараг таны итгэл найдварыг дэмжиж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал уулзалт, хугацаанд нь дуусгах чухал ажил байгаа бол анхаарал сарниулах бүхнээс холдох хэрэгтэй. Бусадтай урьдынхаараа харилцаатай бай. Таны байгаа байдлыг бүгд ажиглаж байгаа. Хайр дурлалын харилцаа нэг шат ахиж магадгүй.

ОХИН 

Од гараг таны итгэл найдварыг дэмжиж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал уулзалт, хугацаанд нь дуусгах чухал ажил байгаа бол анхаарал сарниулах бүхнээс холдох хэрэгтэй. Бусадтай урьдынхаараа харилцаатай бай. Таны байгаа байдлыг бүгд ажиглаж байгаа. Хайр дурлалын харилцаа нэг шат ахиж магадгүй.

ЖИНЛҮҮР 

Удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна. Ганц бие хүмүүст цаашид хос болох хүн гарч ирнэ. Гэвч дотно харилцаанд орох гэж яарсны хэрэггүй. Өнөөдөр гараг эрхсийн нөлөөллөөр та жирийн үеэс илүү аливаа зүйлд удаан хандах хэрэгтэй байна. Удаан хугацаанд үерхсэн, хамт байсан хайртай хосууд хайр дурлалдаа умбана.

ХИЛЭНЦ 

Сэтгэл хангалуун байж аялал зугаалга, гадаад харилцааг энэ өдөр төлөвлөгөөндөө тусга. Танд санаандгүй байдлаар аз тохионо. Нийтэч байх нь зарим тал дээр бусдын мууг өөгшүүлдэг. Өөрийгөө  бүү хүчил. Ууж наргихаасаа өмнө асуудал таны талд байгаа гэдгийг бод. Эртлэн босож, ажлын бэлтгэлээ хангана. Удаан уулзаагүй хүмүүс таны төлөө санаа зовж байгаа. Тиймээс та тэднийг тайвшруул. Урлагийн салбарт ажиллах нь энэ өдөр таатай.

НУМ 

Од гарагийн нөлөөгөөр та гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөөх бололтой. Гэрээ сайхан засаж тохижуулан тав тухтай орчинг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ нь таны санхүүд шууд нөлөөлөх тул бага зэрэг хүндрэл гарна. Гэсэн хэдий ч хэрвээ та ямар нэг чухал ажил амжуулбал санхүүгийн хүндрэлээс гарч дэлгүүр хэсэхэд асуудалгүй болно. Гэхдээ та мөнгөндөө их гамгүй харьцаж байна. Тиймээс зайлшгүй худалдаж авах зүйлдээ л мөнгө зарцуул.

МАТАР 

Төлбөр тооцооны хуудсаа сайн шалга. Санхүүгээ хянаж ашиг орлогоо тооцон онцын хэрэгцээгүй зүйлд илүү зардал гаргасан эсэхээ нягталж үз. Мөрийтэй тоглоомд орооцолдох хэрэггүй. Хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаа худалдаж ав. Удахгүй ямар нэг том компанид бодит мөнгөөр хөрөнгө оруулалт хийх чадвартай ч болж магадгүй.

ХУМХ 

Өнөөдөр од эрхэс таны ухамсрын гэрт байрлаж байна. Үүний нөлөөгөөр та өөрийн бодол санаа, хүслээ хаалттай хаалганы цаана илэрхийлэх болох байх. Энэ үед гол хүсэл сонирхол тань нуугдмал байна. Зарим хүмүүс ямар нэг зүйлийн төгсгөлийг харж хоорондын харилцаагаа бодож тунгаан мөрөөдөх үе. Харилцаа холбоонд саад бэрхшээл гарч ирнэ. Ялангуяа бизнесийн гэрээ хэлэлцээр хойшлогдоно.

ЗАГАС 

Сонирхолтой мэргэжил эзэмших нь шинэ боломжуудыг бий болгоно. Уран бүтээлчид амьдралдаа шинэ өөрчлөлт хийхэд хөтлөх зүйлтэй холбогдоно. Таны бизнесийн ажил хэрэгт тустай ямар нэгэн нууцыг олж мэднэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө