Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд 2019/09/10

  Д.Отгонсүрэн 2019-09-09 4584

ХОНЬ 

Өнөөдөр таны урлагийн мэдрэмж дээшилнэ. Мөн бүтээлч хандлага илэрхий сайн болно. Урлагийн дугуйланд явснаар амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болно. Өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдыг саад болохыг бүү зөвшөөр. Чөлөөт цагаа хайрттайгаа өнгөрүүлэх хэрэгтэй. Түүний халуун дулаан сэтгэл таныг бүхнийг өөдрөгөөр харахад хүргэнэ.

ҮХЭР 

Хайр дурлал болон нөхөрлөлөөс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Эдгээр мэдрэмжүүдийн туслалцаатайгаар та аливааг хийж бүтээхдээ туйлын урам зоригтой байж, хүссэн болгондоо хүрч чадна. Өдрийн ихэнхийг гэр бүлдээ зориул. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж ч магадгүй.

ИХЭР 

Өнөөдөр бүтээлч сэтгэлгээ төсөөлөн бодох чадвараа хөгжүүл. Шинэ зүйл тухайлбал хөгжмийн зэмсэг тоглож сурахад хамгийн тохиромжтой өдөр. Хайр дурлалын манант хөшиг нүдний чинь өмнүүр татагдах тул төөрчихгүйг л хичээгээрэй. Хэрвээ та сэтгэлээ нээмээр байгаа бол бодолтой хандаж нухацтай шийдвэр гарга.

МЭЛХИЙ 

Бодол санаагаа төвлөрүүлэхгүй бол огтын холбоо хамааралгүй хүнтэй ч ам зөрөх магадлал маш өндөр байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд өөртөө таатай орчныг бүрдүүл. Хайр дурлал таны бодол оюуныг тэр чигт нь эзлэх ба өдрийн ихэнхийг хайртынхаа талаар бодож өнгөрүүлэх болно. Аль болох өөрийнхөөрөө л байгаарай.

АРСЛАН 

Гал цогтой байдал хүсэл тачаалаар дүүргэх болно. Таны хайрын гүнзгий харилцаа нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс шинэ хайртай учирч энэ харилцаа нь цэцэглэх болно. Өөрийнхөөрөө аливаа зүйлийг хийх нь илүү амар байна. Хүмүүс таныг тусалж дэмжих сонирхолтой байх болно. Хэрвээ танд агуу хүсэл байгаа бол төсөөлөн бодох чадвараа ашиглах нь санасан үр дүнг авчрах болно.

ОХИН 

Хайртдаа ямар нэгэн бэлэг авч өгөхөд тааламжтай өдөр. Хайр дурлал ид шидийн юм шиг байх болно. Онцгой хүндээ энэ байдлаа үйл хөдлөлөөр илэрхийлэх нь та хоёрын дундах нандин холбоог улам бат бөх болгох болно. Хэрвээ та төлөвлөгөөгөө бэлэн болгосон тохиолдолд одоо ямар нэгэн алхам хийхэд тааламжтай үе бөгөөд түншдээ шинэ санал явуулаарай.

ЖИНЛҮҮР 

Найз нартайгаа уулзан өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөх тааламжтай байх бөгөөд энэ эерэг хандлагыг бүү алдаарай. Гадуур гарах бол чухал эд зүйлээ гэртээ үлдээгээд яваарай. Хэрвээ таны зочломтгой зан хөдөлсөн бол найз нөхдийгөө урин хоолонд ороорой. Ханиад томуу хүрэх магадлалтай байгаа тул элдвийн зүйлд тэвчээртэй хандаж, биеэ бодох хэрэгтэй.

ХИЛЭНЦ 

Ямар нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг баталж өгнө. Өнөөдөр та урам зоригтой байна. Гэхдээ таны эрч хүч суларч байгааг мэдрэх юм бол үүрэг даалгавар авах хэрэггүй. Та давуу байхын тулд бүх зүйлийг хийгээд байх шаардлагагүй. Сайн зохион байгуулалттай байх аргыг сонго. 

НУМ 

Бусдын эрх чөлөөнд халдахгүй мөн өөрийнхөө хэмнэлийг ч алдахгүй бай. Хэрвээ та завтай байгаа бол үнэтэй бус боловч таны баяр таашаалыг нэмэх үйл ажиллагаанд оролцоорой. Гэр бүл, найз нөхөд рүүгээ утсаар холбогдон, шинэ соргог зүйл хайгаад үз.

МАТАР 

Зугаалж цэнгэх хүсэл давамгайлна. Сайхан хувцаслаж аваад явж хөгжилд. Байнгын очдог газраа сольж, өөр ер бусын газар оч. Сонирхолтой хүмүүстэй танилцвал гайхалтай хүсэл сонирхлыг мэдэж авах болно. Хэн нэгнийг бухимдуулахгүйн тулд ярилцаж байх үедээ худал зүйл зохиож ярихгүйг хичээ. Хэрвээ та уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол хүмүүсийн өөр ажил төлөвлөхөөс нь өмнө эртхэн тэдэнд дуулгаарай.

ХУМХ 

Өнөөдөр танд юу ч тохиолдсон байсан ер нь зөн билэгтээ итгэсэн нь дээр. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тов тодорхой болгохгүй бол бусадтай харилцах харилцаанд чинь зарим нэгэн асуудал үүсэж болзошгүй байна. Та өнөөдрийг шинийг сурч мэдэхэд зориул. Ур чадвараа хөгжүүлж, үлдсэн амьдралаа сайхан болгоход зорьж ажилла.

ЗАГАС 

Үр хүүхдэдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Тэднийг хүүхэд гэдгийг нь мартаад зүгээр л сайн найзын хувиар ханд. Хоол хамт идэж, орой салхинд хамт алхсан ч болно. Эрүүл мэндээ анхаар. Архи дарсны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Өглөө эрт босож төлөвлөсөн дэглэмээ биелүүлэх гэж хичээгээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө