Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 2019/09/09

  Д.Отгонсүрэн 2019-09-08 7931

ХОНЬ 

Өнөөдөр чухал уулзалт, болзоо товлосноосоо болоод таны сэтгэл түгшүүр дээд цэгтээ хүрэх болно. Иймээс бясалгал хийх нь таныг тайвшруулна. Муухай ааш гаргахгүй байхыг хичээж, өөрийгөө барих хэрэгтэй. Бусадтай эелдэг найрсаг байж, хахир хатуу ааштай хүмүүсээс хол бай. Их идэх, кофе уухаас зайлсхий. Хэт их зүйл хийлгүйгээр амарч, гэрийнхээ тав тухыг мэдэр.

ҮХЭР 

Ажлын үүрэг даалгавар гүйцэтгэх нь таны хайртай хүнтэйгээ жаргалтай байх цагаас чинь авах болно. Энэ нь хувийн амьдралд асуудал үүсгэж магадгүй. Ажлын хэнээтэй хүмүүс ажиллах цагаа нягталж өөрчлөлт хий. Ирэх хоногуудад ажлаасаа олох орлогод анхаарлаа төвлөрүүлнэ. Цагаа хэрхэн зарцуулах тал дээр өөрчлөлт хий.

ИХЭР 

Зорьсондоо хүрэхийн тулд зөн совингоо сонс. Мэдрэмж хүчтэй байх тул зүрх сэтгэлээ мэдэрч, зөн совиндоо анхаарал хандуул. Шинэ ажлаас мөнгө олж чадна. Санхүүгийн шаардлагаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь сайн үр дүнд хүргэнэ. Найзууд хамтрагчидтайгаа хамт байх нь хамгийн зөв цаг үе. Өдрийн хоолоо олон хүнтэй идэж, сайхан ярилц.

МЭЛХИЙ 

Шинэ төсөл хэрэгжүүлэхэд жижиг сажиг зүйлс саад болох ч таатай сайхан өдөр болно. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс амьдрал ямар хүнд болохыг ойлгоно. Бүгдийг мэргэжлийн хүнд шилжүүлэх нь стресс таагүй бодолд орохоос хялбар байж магадгүй. Ирээдүйд чухал ажлаа нэгдүгээрт тавихыг хичээ. Зөн совиндоо итгэж байх үедээ хүмүүст хэлэх үгэндээ болгоомжтой ханд.

АРСЛАН 

Эргэн тойрон тогтвортой байдал үүснэ. Гэхдээ та найз нөхдөөрөө хүрээлүүлсэн ч ганцаардмал мэт санагдана. Таны ухаан бодол өөр зүйл дээр эргэлдэх боловч завгүй тул ажлаа заавал хийхэд хүрнэ. Романтик хийсвэр бодол энэ өдөр ихээхэн байр суурь эзэлнэ. Та эрүүл мэндээ хамгаалах үүднээс дэглэмээ барьж, тогтвортой байх нь чухал. Найз нөхөдтэйгөө хамт байх хүсэл тань амралт авах санаа төрүүлнэ.

ОХИН 

Санаандгүй үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ өдөр та өөрийн байгалиас заяасан наргианч зангаа хөхүүлэн дэмж. Өөрийн боломжуудыг эрж хай. Магтан өргөмжлөгдөх эсвэл сэтгэл татагдах зэрэг нь энэ өдрийн дүр төрх байна. Гэвч таны сэтгэл хямарч болзошгүй. Учир нь зарим хүсэл сүүлчийн хоромд өөрчлөгдөнө. Шинэ хүмүүстэй уулзаж, ер бусын үйл ажиллагаанд оролцоно.

ЖИНЛҮҮР 

Та энэ өдөр мэдрэмтгий байна. Урьд өдрийн ачааллаас болж та орой сэрэх бололтой. Зөн билэг тань ямар нэгэн зүйлийг хэлж магадгүй. Энэ өдөр сайн хоол идэж, дуртай зүйлээсээ таашаал ав. Таны эрүүл мэнд таагүй бол эмчид ханд. Таны хамтрагч стресст орон, таны мөрийг түшин уйлахад бэлэн байна. Тэдэнд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлө. Учир нь тэд асуудалд орох нь танд ч таагүй асуудал авчирч болзошгүй.

ХИЛЭНЦ 

Тогтворгvй нөхцөлд санаанд оромгүй зүйлийг хүлээн авна. Саад бэрхшээл учирч болзошгүй. Та хэдийн мартаж орхисон зарим төлөвлөгөөгөө сэргээх нөхцөлд автах бололтой. Энэ нь таны сэтгэлийг сэргээнэ. Та эрч хүчээ алдахгүй, ажлаа тасалдуулахгүйн тулд өөрт хэрэгтэй ажлыг өдрийн дэглэмдээ оруул.

НУМ 

Таны тэвчээр зоригийг хэмжих хүнд өдөр ирж байна. Түргэн зан гарган, мөнгөө үрэхээс зайлсхий. Та өөрийгөө зэмлэх хэрэггүй ч хатуу чанд бай. Хэрвээ та өөрийн дуртай зүйлээ хийх юм бол ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Таны удирдан манлайлах чадвар өндөр байна. Иймээс та бусдыг удирдан зохион байгуулж, зөв шийдвэрийг гаргаж чадах тул аливаа зүйлийг хамтран хийх нь тааламжтай байна.

МАТАР 

Сэтгэл хөдлөл ихсэж таны бодол санаа тогтворгүй байна. Хэлэх үг тань олширно. Гэвч та хэн нэгнийг ятгах хэрэгтэй байгаа бол энэ бүхэн саад болж байна. Та дүгнэх, гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажилд сайн байж чадахгүй. Шинэ санаачилгыг дэмжиж аливаа хүнд ажлыг амжилттай давах арга олох бололтой. Өнөөдөр ядарч алжаах тул эртхэн амарч эрч хүчээ сэргээ.

ХУМХ 

Бусдын бардамнал, ихэрхүү зангийн өмнө тэвчээртэй байх гэж хичээгээрэй. Хэрэв та хүнд нөхцөлд ажилладаг бол осол аваар гаргахаас болгоомжил. Юуны түрүүнд аюулгүй байдлаа бодоорой. Хайр дурлалын явдал халуухан болж ирнэ. Гэсэн хэдий ч эцсийн үр дүн нь юу байх вэ гэдгийг урьдчилан бодож үзээрэй.

ЗАГАС

Өнөөдөр таныг наргиан цэнгээн хүлээж байж магад. Бусдад сайхан харагдахаар хувцаслах хүсэл төрнө. Хүн бүр таныг алмайран харж, танилцахыг хүсэх тийм үдэшлэг цэнгүүнд очих хүсэл их байна. Ганц бие хүмүүс өөр амьдралынхаа эхлэлийг ч тавьж магадгүй. Таны зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл их эрч хүчийг өгч амжилтад дөхөм болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө