Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай 12 орд: 2019/09/07

  Д.Отгонсүрэн 2019-09-06 8960

ХОНЬ 

Амьдралын дараагийн алхмаа дүгнэн бод. Ажилдаа дуртай эсэхээ, эсвэл өөр хаа нэгтээ шилжихийг хүсэж байгаа эсэхээ сайтар эргэцүүлэн бод. Өөрчлөлт хийх гэж байгаадаа та өөрөө ч гайхах байх. Гэхдээ дараа нь яг юу хийх ёстойгоо мэдэж авна. Хайрын харилцаанд хүндрэл гарвал танд удаан хугацаагаар тусдаа байх нь дээр юм шиг санагдана.

ҮХЭР 

Амьдралын дараагийн алхмаа дүгнэн бод. Ажилдаа дуртай эсэхээ, эсвэл өөр хаа нэгтээ шилжихийг хүсэж байгаа эсэхээ сайтар эргэцүүлэн бод. Өөрчлөлт хийх гэж байгаадаа та өөрөө ч гайхах байх. Гэхдээ дараа нь яг юу хийх ёстойгоо мэдэж авна. Хайрын харилцаанд хүндрэл гарвал танд удаан хугацаагаар тусдаа байх нь дээр юм шиг санагдана.

ИХЭР 

Гараг эрхсийн нөлөөлөл хүчтэй байгаа энэ үед та үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, мөнгө зээлэх зэрэгт таатай байна. Од гарагийн нөлөөн дор сэтгэл хөдлөл хүчтэй илэрнэ. Аливааг хэтрүүлэн хэрэглэж магадгүй байна. Хоолны дэглэм барьж, шингэн зүйл сайн хэрэглэ.

МЭЛХИЙ 

Хурдан сэтгэх чадвар таныг аврах болно. Бүх зүйлийг та зохицуулж чадна. Таны хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх чадвар нэр хүндийг тань өргөнө. Хэдий тийм ч даруу байна. Таны хэт хөөрсөн, өөрийгөө дөвийлгөсөн байдал бүх хүчин чармайлтыг талаар болгох бөгөөд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Илүү нээлттэй байвал таны нэр хүнд улам өсөх нь гарцаагүй.

АРСЛАН 

Таны бусдыг татах чадвар өндөр байх тул өөрийн сэтгэл санааны байдал, шаардлагаа бусдад ойлгуулахад хялбар байна. Хэрвээ та аян замд гарч амжаагүй бол өнөөдөр аяллын төлөвлөгөөгөө зохиоход тааламжтай. Аяллын талаар судалгаа хий. Найз нөхдөөсөө сонирхолтой аяллын хөтөлбөрийн талаар асууж болох юм.

ОХИН 

Үр бүтээлтэй бөгөөд сэргэлэн байж чадна. Тиймээс өглөө эртлэн босч шинэ санаа, боломжуудыг алдахгүй байхыг хичээ. Зарим саад бэрхшээл таны ажлын бүтээмжид дахин нөлөөлнө. Хамтарч ажиллах нь үр бүтээлтэй. Зарим хүмүүс удирдах албан тушаалд томилогдож болзошгүй. Хамтрагч нар таны шударга занд бүхнээс илүү итгэнэ.

ЖИНЛҮҮР 

Танд амралт хэрэгтэй байна. Өөртөө шударга хандан, бие сэтгэлээ тэнхрүүл. Амьдралын эрчмээ багасган, тогтвортой алхмуудыг хий. Зөн совин нэгийг хэлж магадгүй. Тиймээс бүхнийг сайн тогтоож аваарай. Хойш тавьж байсан төлөвлөгөөгөө дахин эргэн харах нь ашигтай байх магадлалтай. Энэ үдэш хайр сэтгэлтэй учрах олон боломж байна. Чөлөөт цагаа ашиглан, хайр сэтгэлдээ умба.

ХИЛЭНЦ 

Хэрвээ та нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол хүмүүсийн дунд орж, ажигла. Хүний хэлж ярьж байгаа нь хийж байгаа үйлдлээсээ өөр байна. Зүрх сэтгэлдээ хамгийн их хүсэж явдаг зүйлийг тань мэддэг дотнын хүмүүс танд зөвлөгөө өгөх юм бол үүнийг нь заавал дагах албагүй шүү. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол хүмүүсийг сайн ажигла. Таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар сэргэнэ.

НУМ 

Дотнын хүнтэйгээ харьцах харьцаанд шийдэгдээгүй асуудлууд ихээхэн цаг хүч шаардана. Од эрхэс туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн шалгарсан арга барилаараа ажилла. Эрүүл мэнд бага зэрэг муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Эрт унтаж амрахыг хичээ.

МАТАР 

Харилцаа холбоо сэтгэл ханамжгүй байна. Сэтгэл санаагаар гэнэт унах магадлалтай. Толгой өвдөн таагүй зүүд зүүдэлж болзошгүй. Амьдралын хүнд хэцүү үед хамаатан садан найз нөхөдтэйгөө зовлон бэрхшээлээ хуваалцаж, тэдний тусламж дэмжлэгийг нэрэлхэлгүй ав. Гэр бүл болох болон гэр бүлийн харьцаагаа нөхөрсөг болгоход таатай өдөр.

ХУМХ 

Оюутан хумхууд хичээл сурлагадаа шамдах өдөр. Хэрвээ таны амралтын төлөвлөгөөг ямар нэг зүйл тасалдуулбал та маш их сэтгэлээр унах болно. Хэтэрхий удаан бүү шаналаарай. Эерэг амлалтууд таны амьдралд ямагт ашиг тусаа өгнө. Оюутан сурагчид хичээлдээ эртнээс бэлдэх цаг гарга. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол сэтгэл зовоосон бүх асуудлуудаа мартан, хотын ойролцоох газруудаар явж салхил.

ЗАГАС 

Таны төсөөлөл сэтгэлгээг шинээр нээж өгнө. Өнөөдөр өөрийн зөн совиндоо бүү эргэлз. Мэдрэмж болон зөн совин танд бүгдийг хэлээд өгнө. Өнөөдөр та энэрэнгүй өрөвч сэтгэлээр илүү их мэдрэмтгий байгаа учраас сайн дурын ажилд хамрагдаж магадгүй. Сайн дурын ажил танд шинэ зүйлийг өгч магадгүй. Эндээс таны нэр хүнд, ажил мэргэжил өсөх боломж гарч ирнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө