Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шүүх засаглалтай холбоотой гурван заалтыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгана

  М.Ариунжаргал 2019-08-26 253

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол улсын шүүх засаглал нэг хүнээс хэт хараат байдлаар явж ирсэн гэдгийг УИХ ын гишүүд онцолж байга. Үндсэн хуулиар МУ ын ерөнхийлөгчид бүх шатны шүүгчийг томилох эрхийг олгохоос гадна шүүгчидтэй холбоотой дөрвөн ч бүрэн эрхийг бусад хуулиар олгосон байдаг байна. Тодруулбал ерөнхийлөгч шүүгчийг томилохоос гадна шүүгчдийг шилж сонгох ажлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг ч томилдог юм. Уг нь бол ШЕЗ ийн таван гишүүний гурвыг шүүгчид, нэгийг хууль зүйн яам, нэгийг хуульчдын холбоо дэвшүүлдэг ч дээрх бүгдийг мөн л Ерөнхийлөгч томилдог.

Үүнээс гадна  ШЕЗ ийн таван гишүүд дотроосоо дарга болох хүнээ санал болгож даргыг нь ерөнхийлөгч сонгодгийн дээр шүүгчдэд ёс зүйн хариуцлага тооцох эрх бүхий хороо мөн л ерөнхийлөгчид хамаатай. Тиймээс энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх засаглал нэг хүнээс хараат байгааг засах нь хамгийн чухал гэдгийг гишүүд хөндөж байна

  Шүүгчдийн авлигын хэрэг болоод шударга шүүж чадаж байгаа эсэх нь нийгмийг бухимдуулж байгаа учраас эрх баригч намын 62 гишүүний өргөн барьсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүхтэй холбоотой 9 заалт тусгагдсан. Тус төсөлд ШЕЗ ийн гишүүд даргаа дотроосоо сонгох, ШЕЗ ийн таван гишүүнийг шүүгчид дундаасаа сонгож тавыг нь УИХ аар өндөр шалгуур томилгооны сонголтоор томилох. Шүүх бүр дотроосоо ерөнхий шүүгчээ сонгох, шүүгчийн сахилгын хороог үндсэн хуулийн цэцийн түвшинд хараат бус байлгах зэрэг заалтууд багтсан. Тиймээс хараат бус шүүхийг бий болгох дээрх заалтууд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд эцсийн байдлаар хэрхэн тусч байгааг байнгын хорооны хуралдаан дээр зарим гишүүд тодруулж байлаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 35 хувьд багтаан хийх ёстой. Тиймээс 62 гишүүний өргөн барьсан төслийн 9 санал болоод ерөнхийлөгчийн төслийн хоёр саналыг харгалзан үзэж гурван гурван заалтыг үндсэн хуульд тусгахаар болжээ. Үүнд шүүхийг хэрхэн, яаж байгуулах,  ШЕЗ ийн бүтэц ямар байх, шүүгчийн сахилгын хороог ямар бүтцээр байгуулах гэсэн гурван асуудал юм. Харин хэрхэн томилох, батламжлах, ёс зүйн хариуцлага, шүүгчдэд тавигдах шаардлага зэрэг нарийн зүйлийг бусад хуулиар зохицуулна гэлээ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө