Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнын зурхай: Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

  Д.Отгонсүрэн 2019-08-03 683

2019.08.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4 НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН  НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 05.33-20.21
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Уул
  Аргын тооллын 8 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Харцага одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө