Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнын зурхай: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

  Д.Отгонсүрэн 2019-07-20 779

2019.07.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 19 ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН  ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 05.15-20.41
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Хий
  Аргын тооллын 7 сарын 21, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө