Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

​ХУМСАА ХЭРХЭН ЗӨВ АРЧЛАХ ВЭ?

  Б.Оюун 2019-06-19 498

ХУМСАА ХЭРХЭН ЗӨВ АРЧЛАХ ВЭ?

Эмэгтэй хүний насыг түүний гар хуруу тодорхойлдог гэдэг үг байдаг. Тэгвэл эмэгтэй та гар хуруу хумсаа хэрхэн арчилдаг вэ? Магадгүй маникюр, педикюрт орж арчилдаг байж болох ч байнга хумсаа будуулах нь зөвхөн хумсны эрүүл байдал төдийгүй таны биеийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс танд хумсаа хэрхэн арчлах зөвлөгөө хүргэж байна.

ХУМСНЫ “ВАНН”

Хумсаа эрүүл байлгах хамгийн наад захын хялбар арга бол хумсны “ванн”... Та биеийнхээ алжаалыг тайлахаар халуун “ванн”-д суудагтай адил гарынхаа хумсыг нь тэжээллэг, чийгшүүлэх бодис бүхий “ванн”-д оруулж байх хэрэгтэй. Жишээлбэл энэ нь бүлээн сүү байж болно. Таны хумс дэвтэж, хумсны толио хэрэгтэй амин дэм, протеинаар тэжээгдэх болно.

Мөн “дарсны ванн”-д хумсаа дүрж болно. Үүний тулд 200 мл улаан дарс, нэг ц/х зөгийн бал, мөн хэмжээний далайн давс, цөцгийн тос хийж, эдгээрийг халуун ууранд хооронд нь хольж хутгаад хумсаа дүрэн 20-30 минут байлгаарай. Таны хумс эрүүл, гялалзсан, өнгөлөг болно.

НИМБЭГ

Нимбэг хумсны хугаралтаас хамгаалах хамгийн шилдэг бүтээгдэхүүн. Хоёр х/х нимбэгний хүчлийг 2 чимх давстай хольж, үүнийгээ 5-10 минут хумсан дээрээ тавь. Хумс тань бэхжиж, хугарахаас сэргийлнэ.

ТОС

Хумсыг витаминаар баяжуулж, эрүүл байлгахад ургамлын тос хамгийн сайн нөлөөтэй. Эмийн сангаас цайны модны масло, иланг-илангийн тос худалдан авч, түүгээрээ хумсандаа бигнүүр хийгээрэй.

МАСК ТАВЬ

Гоо сайхны дэлгүүрүүд маш олон төрлийн нүүрний, гарын маск байдаг. Тэгвэл гарын маск тогтмол хэрэглэснээр таны хумс ч дагаад эрүүл байх болно. Хумсанд хамгийн тохиромжтой маск нь глицеринтай маск юм.

ГАРЫН МАССАЖ

Гарандаа иллэг массаж хийлгэж, хумсныхаа толиог, мөн хумсны илүүдэл махыг тойруулан иллэг хийх нь хумсанд ихэд сайн нөлөөтэй. Ийм иллэг хийснээр хумсны ургалт түргэсдэг байна. Массаж иллэг хийхдээ эмийн сангаас А болон Е витамин авч, хумсны толион дээрээ, мөн толиогоо тойруулан шингээж, иллэг хийх хэрэгтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө