Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТРАМП 2020 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

  Б.Оюун 2019-06-19 402

“Америк орныг хүчирхэг болгоё!!!” гэсэн уриа дэвшүүлэн 2016 онд улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн тэргүүлж байсан АНУ-ын тэргүүн Дональд Трамп ирэх 2020 оны сонгуульд дахин өрсөлдөж, энэ удаад “Америк орноо хүчирхэг хэвээр хадгалъя” гэж уриагаа өөрчлөн ирэх онд болох сонгуулийн кампанит ажлаа эхлүүлжээ. Дональд Трамп Вашингтоны тэргүүнээр дахин 4 жилийн хугацаатай улиран сонгогдож, өнгөрсөн жилүүдэд улсынхаа ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хийж бүтээсэн ололт амжилтаа бататгахыг хүсч байна.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөх бодолтой байна. Энэ тухайгаа Цагаан ордны тэргүүн Флорид мужийн Орландо хотын цэнгэлдэхэд цугласан олны өмнө албан ёсоор мэдэгдэж, өөрийн дараагийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаагаа мэдэгджээ. Орландогийн цэнгэлдэхэд цугласан 20 мянган хүн Трампын энэ мэдэгдлийг удаан үргэлжилсэн алга ташилтаар угтан авч, “Дахин 4 жил” гэж хашгирч байжээ.

Image result for президент Трамп Орландо

Трамп цэнгэлдэхэд хуран цугласан олонд хандан хэлсэн үгэндээ:

-Одоогоос яг 4 жилийн өмнө би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Би кампанит ажлаа “Америк орныг хүчирхэг болгоё!!!” гэсэн уриа дэвшүүлэн эхлүүлж байсан бол өнөөдөр та бүгдэд хандан “Америк орноо хүчирхэг хэвээр хадгалъя” гэж уриалмаар байна...

Ийнхүү ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдэх үеэрээ ноён Трамп өөрийн хөндөх дуртай сэдвүүд болох худал ташаа хэвлэлийн мэдээ мэдээлэл, ямар ч тодорхой үр дүнд хүрэлгүй хаагдсан тусгай прокурор Мюллерын мөрдөн шалгах үйл явц, шинээр ажлын байр бий болгох, хууль бус цагаачлалтай тэмцэх зэрэг сэдвүүдийг хөнджээ. Түүнчлэн Трамп энэ үеэр улс төрийн гол өрсөлдөгч нам болох Ардчилсан намыг “Америк мөрөөдлийг үгүй хийж байгаад” буруутгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө