Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИРАН УЛС ОМАНЫ ХООЛОЙД БОЛСОН ЯВДАЛД ХАМААРАЛГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

  Б.Оюун 2019-06-15 582

Иран улс Оманы хоолойд гадны танкерууд халдлагад өртсөн явдалд ямар ч хамааралгүй гэж мэдэгдэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оманы хоолойд гадны хоёр ачаа тээврийн хөлөг халдлагад өртсөн явдлын гэм бурууг Ираны талд тохож, үүнийг батлах нотолгоо Вашингтоны талд байгаа гэж мэдэгдсэн юм.

Энэ сарын 13-нд Оманы хоолойд Норвеги болон Японы эзэмшлийн хоёр танкер халдлагад өртөн, үл мэдэгдэх шалтгаанаар галд өртөн шатсан юм. Ираны эргийн хамгаалалтынхан далайн уснаа гал гарч шатаж байсан ачаа зөөвөрлөгч хөлөг онгоц, танкеруудаас багийн гишүүдийг нь нүүлгэн шилжүүлжээ.

Тэгвэл АНУ-ын тал Оманы хоолойд болсон хэрэг явдалд Ираны талыг буруутган, далайд ачаа тээвэрлэж явсан танкерууд руу Ираны талаас халдлага үйлдэж, улмаар хөлөг дээр дэлбэрэлт болсны улмаас шатсан гэж үзэж байгаа юм. Майк Помпео энэ хэрэгт Ираны талыг буруутгахдаа өөрийн тагнуулын эх сурвалжаар авсан гэх баримт нотолгоонуудыг гаргаж тавьжээ. АНУ-ын төр.н.б дарга Майк Помпео Иран улсыг Персийн буланг Ормузын хоолойгоор дамжуулан Арабын тэнгистэй холбодог, Арабын тэнгисийн баруун хойд хэсэгт байрлах Оманы хоолойд гадны хоёр танкер луу санаатай халдсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ үгнийхээ баталгаа болгож  өөрийн тагнуулын мэдээ сэлт, хоёр танкер луу халдсан зэвсгийн төрөл, байг алдалгүй оносон мэргэжлийн байдал болоод ийм ажиллагаа явуулах үндэслэл байх магадлал өндөртэй, байршил болоод хөлөг-цэрэг- зэвсгийн хүчээр Иран улс гэдэг нь тодорхой гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Image result for oman sea tanker

Тэгвэл Ираны тал магадгүй Оманы хоолойд болсон хэрэгт Тегеран-Вашингтоны талыг хооронд нь хагаралдуулж, хямралыг хурцатгах гэсэн 3-дагч хүчин хамаатай байж болох юм гэжээ. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-ын байр суурийг эрс шүүмжилж, Тегераны бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах хүсэл сонирхолтой гэдгээ мэдэгдсэн байна.

Оманы хоолойд болсон хэрэг явдлын дараа дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 4%-иар нэмэгджээ. Учир нь Оманы хоолойгоор дамжин стратегийн гол чухал байршил болох Персийн булан руу Ормузын хоолой хүртэл далайгаар их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг юм. 

Оманы хоолойд болсон явдал сүүлийн сарын хугацаанд энэ бүс нутагт болж байгаа 2 дахь ийм төрлийн хэрэг болжээ. Өнгөрсөн 5-р сараас хойш Арабын тэнгисийн бүс нутагт хямрал гаарч, бүс нутаг руу Америкийн 500-аад хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнийг илгээн байршуулаад байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө