Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ХААДЫН ТОГЛООМ” КИНОНЫ ОД ЖЕЙМС БОНДЫН ДҮРД ТОГЛОНО

  Б.Оюун 2019-06-14 343

 “Хаадын тоглоом” киноны Робб Старкийн дүрийг бүтээгч Ричард Мэдден дараагийн Жеймс Бонд болж магадгүй гэнэ. Нууц ажилтан 007-ийн тухай франшиз киноны продюсер Жеймс Бондын дүрийг бүтээгч Дэниель Крейгийг залгамжлах жүжигчний эрэлд мордоод байгаа юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дараагийн Жеймс Бондоор Шотландын жүжигчин Ричард Мэдден сонгогдож болзошгүй байгаа гэнэ.

Жеймс Бондын тухай цувралын ээлжит шинэ анги 2020 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөж байна.

Кэри Фукунага-гийн найруулж байгаа Бондын шинэ цувралд жүжигчин Дэниель Крейг тогложээ. Тэгвэл дараагийн цувралд тоглох шинэ жүжигчнийг хайх ажил өрнөж, 32 настай Мэддены нэр дэвшээд байгаа юм. Түүнчлэн Бондын дүрд түүнээс гадна Киллиан Мёрфи, Том Харди болон Идрис Эльба нарын нэр ч мөн яригдаж байгаа гэнэ. 

Image result for Ричард Мэдден джеймс бонд

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө