Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Персеполис эртний хотын туурийг сэргээнэ

  Б.Оюун 2019-06-11 420

Италийн археологийн багийнхан эртний Персеполис хотын туурин дээр ажиллаж, эртний барилга байгууламжийг сэргээн босгох ажил гүйцэтгэж байна.

Персеполис нь м.э.ө. 6-5-р зуунд байгуулагдсан Ахеменидо эзэнт гүрний үеийн эртний Персийн хот юм. Персеполис нь ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлын жагсаалтад багтсан, Ираны Шираз хотоос зүүн хойд зүгт байрлах, гадны аялагч жуулчид хамгийн ихээр зорин очдог газар юм. 

Одоогоос 25 зууны тэртээх эртний хотын туурийг ухаж гаргах, түүхэн ховор олдворыг сэргээх босгох хүндхэн ажлыг “Хил хязгааргүй археологичид” байгууллагынхан гүйцэтгэж байгаа юм. Тэр дундаа Персеполисын туурийг сэргээн босгох ажлыг Италийн археологичид гардан гүйцэтгэж байна.

Эртний хотын туурийг сэргээн босгох, археологичдын олж нээсэн байгууламжийг малтах, гаргах ажлыг тусгай багийнхан хамтарсан төсөл хэрэгжүүлэн гүйцэтгэж байна. Төслийг Ираны аялал жуулчлал, эртний өв соёлыг хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө