Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЯТАДЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД РОБОТ БАГШТАЙ БОЛЖЭЭ

  Б.Оюун 2019-06-07 271

Хятадад энэ жилээс хүүхдийн 600-аад цэцэрлэг робот багштай болж байна. Кико (Keeko) нэртэй робот багш ердөө 60 см өндөр. Тэрээр хүүхдүүдэд янз бүрийн үлгэр, түүх ярьж өгөн, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, сонирхолтой асуулт даалгавар өгч цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна. Цэцэрлэгийн хүүхдүүд робот багшдаа ихэд хайртай байгаа гэнэ.

Кико роботыг боловсруулагчид цаашдаа энэхүү робот-багшийг Азийн бусад улс орнуудад зориулан зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Кико робот нь зах зээлд 10 мянган юанийн үнэтэй зарагдах юм байна.

Олон улсын робот-техникийн Холбооны мэдээллээр Хятад улс роботын хэрэглээгээрээ дэлхийд 1-рт жагсч байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө