Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Крис Женнер дүр эсгэдэг үү?

  Б.Оюун 2019-05-24 1321

Америкийн хамгийн алдартай гэр бүлийн тэргүүн, Кардашьян-Женнерын гэр бүлийн тэргүүн хатагтай Крис Женнерыг хүмүүс гаднаа худлаа дүр эсгэгч гэж тооцдог байна.

Учир нь телевизийн шоун дээр тэрээр халамжтай ээжийн дүрд тоглодог ч үнэн хэрэгтээ бүхнийг зоосны нүдээр харж, төрсөн хүүхдүүдээ зарж байгаа ээж гэж түүнийг хардаг хүн олон байдаг гэнэ.

Крис Женнер гаднаа халамжтай, сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин сэтгэлтэй болж харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдэгт хүмүүс итгэдэг байна. Тэрээр камерын өмнө ихэд эелдэг байдаг ч камер унтарсан хойно жинхэнэ ааш авираа гаргадаг нэгэн бололтой.

Үнэхээр ч Америкийн гол реалити шоуны эзэн Крис Женнер харагддаг шигээ тийм ч сайхан сэтгэлтэй нэгэн биш гэдэг нь наад зах нь төрүүлсэн охидоо мөнгөний төлөө камерын өмнө нүцгэлэхдээ огтхон ч тоодоггүй гэдгээс нь харагддаг байна. Тэрээр үнэхээр үйлдэл хөдөлгөөн бүрээ мөнгө болгон хувиргадаг айхтар нэгэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө