Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

  Д.Отгонсүрэн 2019-05-20 607

2019.05.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 18 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН  ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

  Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.08-20.30
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Төмөр
  Аргын тооллын 5 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Гар одтой, шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 16 цаг 17 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө