Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АН-ын дэд дарга асан Г.Батхүү амиа алдсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулжээ

  Б.Уянга 2019-05-18 5947

Энэ эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор АН-аас гурван ажлын хэсэг байгуулсан байна.   Тус ажлын хэсгийнхэн өчигдөр шөнө 01 цагаас эхлэн ажиллаж байгаа тухай АН-ын дэд дарга Дэлгэрмаа мэдээллээ.  Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гаваагийн Батхүү өчигдөр 19 цагийн орчимд төрийн ордонд зуурдаар таалал төгссөн . Түүний бие гэнэт муудаж унахдаа шатны уруу өнхөрсөн байж болзошгүй гэх урьдчилсан мэдээлэл бий. Мөн олон нийтийн сүлжээнд “Зүрх нь хаагдсан. Саяхан Солонгост хавдарын мэс засалд орсон” гэх зэргээр бичиж байгаа юм.

Тэгвэл тэрбээр хавдарын мэс засалд ороогүй бөгөөд Солонгост ээжийгээ эмнэлэгт үзүүлэхдээ өөрийгөө давхар шинжлүүлсэн байна. Бүх шинжилгээний хариу нь сайн гарсан учраас зүрх нь хаагдсан байх учиргүй гэж ойр, тойрныхон нь үзэж байгаагаа илэрхийллээ.

 Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэргийн газарт ар гэрийнхнийг оруулалгүйгээр таван цаг гаруй хугацаанд Төрийн ордныг хамгаалалтад шалгалт хийжээ. Гэвч Төрийн ордон нь дотроо хяналтын камергүй юм. Түүний амиа алдсан шалтгаан задлан шинжилгээ болон бусад албаны шалгалтаар тодорхой болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө