Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зуны эхэн сард хүүхдүүд цасаар байлдаж, цасан өвгөн хийжээ

  С.Золбоо 2019-05-18 991

 Зуны эхэн сард хүүхдүүд цасаар байлдаж, цасан өвгөн хийж тоглосон гэнэ шүү. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд цас их хэмжээгээр оржээ.

Цасны зузаан нь “ Монгол гэрийн бүслүүр”-ээр татсан сурагтай. Ширхэглэн будрах цасан дундуур хөөцөлдөж, гүйх хүүхдүүдийг харсан ахмадууд ч өвс, ургамал ихтэй сайхан дэлгэр зун болох байх аа хэмээн хөөрөлдсөн гэнэ. Зөвхөн өвөл ордог цас өдийд орсонд гайхсан хүмүүс ч олон байгаагаа ч ярьж явна лээ.

Тэр ч бүү хэл хосууд хамтдаа “Хатгал” явж цас үзэж, цагийг зугаатай өнгөрүүлье хэмээн нэгнээ болзоонд уриад ч амжсан гэнэ шүү. Энэ зун Хатгалд үнэхээр сайхан зун болох нь лавтай хэмээн дотоодын аялагчид аль хэдийнээ аялах маршрутаа гаргаад эхэлсэн нь лавтай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө