Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Германд жолоочгүй “Нисдэг Такси” танилцуулжээ

  Б.Оюун 2019-05-18 546

Германы Lilium стартап нисдэг такси үйлчилгээний машинаа танилцуулжээ. 5 суудалтай энэхүү машин нь энэ төрлийн анхны машин болж, туршилтын “нислэгээ” амжилттай хийсэн байна. Машин бие даан хөөрч, агаарт хэсэг хугацаанд тогтон, улмаар эргээд газардсан байна.

Lilium стартапын танилцуулсан “нисдэг машин” нь цахилгаан эрчим хүчээр цэнэглэгдэж, цагт 300 км зам туулах хүчин чадалтай гэнэ.

Image result for В Германии представили летающее такси без водителя

Өмнө нь өөр компаниуд энэ мэт нисдэг машинууд туршиж байсан ч ердөө хоёр хүний суудалтай байжээ. Тэгвэл Lilium стартапын танилцуулсан машин нь 5 хүний суудалтай гэдгээрээ онцлог байгаа юм.

“Нисдэг такси”-г 36 электромотор ажиллуулж, дээш хөөрөх болох хөндлөн байрлалтай газардахад тусладаг байна. Компанийн танилцуулснаар энэ машин нэг цэнэглэлтээр нэг цаг нисдэг юм.

Lilium стартап 2020 оны дундуур “нисдэг машин”-аа үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө