Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дасины олон улсын нисэх буудал туршилтын нислэг үйлджээ

  Б.Оюун 2019-05-17 607

 Хятадын нийслэл Бээжин хотноо баригдаж байгаа Дасин олон улсын нисэх буудалд China Southern Airlines агаарын тээврийн компани туршилтын нислэг үйлдэж эхэлжээ. Туршилтын нислэгийг даваа гарагаас эхлэн үйлдэж, Дасин нисэх буудалд эхний онгоцнууд газардсан байна.

China Southern Airlines агаарын тээврийн компанийн Аэробус A380 онгоц Дасины нисэх буудалд газарджээ. Энэ онгоц туршилтын нислэг үйлдэн шинээр баригдаж байгаа нисэх буудалд амжилттай газардсан байна. Түүнчлэн шинэ нисэх буудалд Air China, China Eastern Airlines,  Xiamen Airlines зэрэг Хятадын дотоодын агаарын тээврийн компаниуд мөн өөрсдийн Boeing 747,  Boeing 787 болон Аэробус A359 зэрэг онгоцнуудаа илгээн туршилтын нислэг үйлджээ.

Хятадын нийслэл Бээжин хотын захад шинээр барьж байгуулж байгаа Дасин олон улсын нисэх буудлын нислэгийн зурвас талбайнууд ашиглалтанд орж, энэ сарын 8-нд хүлээлгэн өгсөн юм. Дасин олон улсын нисэх буудал нь Бээжин хотын Capital нисэх онгоцны буудалтай эн зэрэгцэхүйц олон улсын хэмжээний хамгийн орчин үеийн нисэх буудал болж байгаа юм. Нисэх буудлын барилгын ажил 2019 оны 6-р сарын 30-нд дуусч, ирэх 9-р сарын 30-наас эхлэн бүрэн ашиглалтанд орно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө