Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эд Ширан, Жастин Бибер нар хамтран шинэ дуу хийжээ

  Б.Оюун 2019-05-10 570

Эд Ширан болон Жастин Бибер нар хамтран "I Don’t Care" нэртэй шинэ трек гаргажээ. Уран бүтээлчдийн хамтран гаргасан дуу нь хөнгөн ая хэмнэлтэй, Эд Шираны "Shape of You" дууг санагдуулам болсныг сонсогчид нь тэмдэглэж байна.

Жастин Эд нар шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээсээ өмнө тэдний сонирхлыг татах өвөрмөц арга хэрэглэжээ. Тухайлбал Эд Ширан шинэ дууныхаа үгийг бичсэн фото өөрийн Instagram-даа байрлуулсан бол Жастин шинэ трекийнхээ видеоны хэсгийг оруулжээ. Тэд мөн хамтран уран бүтээл гаргахдаа ихэд гар нийлж ажилласнаас гадна хоёул сэтгэл санаа нийлж, хамтран ажиллахад таатай байснаа ярьжээ.

Эд Ширан, Жастин Бибер нар 2015 онд мөн хамтран "Love Yourself" дуу гаргаж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө