Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадад гүүрэн дээгүүр төмөр замын дүүжин гүүр барина

  Б.Оюун 2019-05-10 445

Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань мужид маш томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ нь уулархаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт төмөр замын гүүр барих ажил юм. Эндхийн Ланьцан нэртэй том голын дээгүүр Хятадын барилга угсралтын компанийн ажилчид төмөр замын дүүжин гүүр барьж байгаа юм.

Ланьцан голын дээгүүр барьж байгуулж байгаа төмөр замын гүүр нь маш хүнд хэцүү бүтээн байгуулалтын ажил юм. Юньнань мужийн Дали-Жуйлиг холбосон төмөр замын ажил хийгдэж, энэхүү бүтээн байбгуулалтын ажлын хүрээнд Ланьцан гол дээгүүр гүүрийн барилгын ажил хийгдэж байна.

Нийтдээ Дали-Жуйлиг холбосон төмөр зам нь 330 км урт үргэлжлэх юм. Тэгвэл төмөр замын барилгын ажлын хамгийн хүнд хэцүү хэсэг нь чухам Ланьцан голын дээгүүр барьж байгуулах гүүрийн ажил болоод байна.

Хятадын инженер техникийн компанийн гүйцэтгэж байгаа төмөр замын ажил нь Хятад болон Мьянмарыг хооронд нь холбох олон улсын төмөр замын гол хэсэг болж байгаа юм. Энэ нь Юньнань мужийн засаг захиргааны төв болох Куньминыг Мьянмарын нийслэл Янгонтой холбох төмөр замын хэсэг юм байна.

Энэхүү ажлын хүрээнд мягмар гарагаас эхлэн төмөр замын гүүрийн бетон цутгалтын ажил эхэлжээ. Ажлыг Хятадын Major Bridge Engineering Co компани гүйцэтгэж байна. Ланьцан голын дээгүүрх гүүр нь нийтдээ 528 метрийн урттай, үүнээс 342 метр нь яг голын дээгүүр хийгдэх юм. Энэ нь Хятадад хамгийн томоохонд тооцогдох нугалсан хэлбэрийн гүүр байх юм. Гүүрийг Ланьцан голын дээгүүр, Хэндуаны уулын бүсэд, газарзүйн маш хүнд тогтоц бүхий газарт барьж байна. Энэхүү зураг төсөл дээр Хятадын урдаа барьдаг 30-аад нэр хүндтэй, туршлагатай зам гүүрийн барилгын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Гүүрийн ажил 2019 оны сүүлээр дуусч, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө