Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Барселоны авто шоу эхэллээ

  Б.Оюун 2019-05-10 276

Испанийн Барселон хотноо олон улсын Automobile Barcelona үзэсгэлэн яармаг үүд хаалгаа нээжээ. Энэ жилийн олон улсын авто яармаг ирээдүйн техник технологийн хөгжил болоод автомашин үйлдвэрлэлийн салбарын харилцан уялдаатай хөгжилд үйл ажиллагаа нь чиглэж байгаагаагаа онцлог байгаа юм.

Automobile Barcelona олон улсын авто яармагийг Fira de Barcelona –аас эрхлэн зохион байгуулдаг юм. Олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 11-19-ний хооронд үргэлжлэх юм. Нийтдээ үзэсгэлэн яармагийн хүрээнд 44 автомашины марк оролцож, өөрсдийн техник технологийн ололт амжилтаа дэлгэн харуулах юм байна. Испанийн авто яармагийн бусад энэ төрлийн үзэсгэлэн яармагаас ялгарах онцлог нь автомашины шинэ загвар гэхээс илүүтэй техник технологийн ололт амжилтыг илүүд үзэж, толилуулдагтай холбоотой юм. Тиймээс энэ жилийн үзэсгэлэнд цахилгаан машинууд, тэдгээрийн аккумулятор, үнэ, хүчин чадал зэргийг илүүтэй харуулж үзүүлж байна. Түүнчлэн электрон машины батарейн хүчин чадал, тэдний эрчим хүч гаргах явц, үнийн мэдээлэл чухал байгаа юм. Тиймээс автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн үнийн тал дээрх шинэчлэлээ юуны түрүүнд танилцуулж байна. Жишээлэхэд Nissan Leaf л гэхэд хоёр талт цэнэглэгч бүхий цахилгаан эрчим хүч үүсгүүрийн бүтээгдэхүүнээ Барселонд танилцуулж байна. Мөн Испанийн Hispano Suiza компани цахилгаан машинд зориулсан, 100% дотоодод угсарч үйлдвэрлэсэн машинаа танилцуулж байгаа юм. Ferrari өөрийн шинэ загварын V8 машинаа авчирчээ. Энэ нь 100 Ferrari цувралд багтсанF8 Tributo маркийн загвар гэнэ. Энэ загвар ердөө 2,8 секундэд 100 км/цагийн хурд авах хүчин чадалтай, 400 мянган еврогийн үнэтэй загвар юм байна. Испанийн хамгийн эртний автомашины үзэсгэлэн яармаг энэ жил 100 дахь удаагаа зохион байгуулагдаж, тэгш ойгоо тэмдэглэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө