Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ханхүү Харри, Маркл нар бяцхан хүүгээ олонд харууллаа

  Б.Оюун 2019-05-09 694

Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльзын бага хүү ханхүү Харри болон түүний эхнэр Сассексийн ахайтан Меган Маркл нар хорвоод шинээр мэндэлсэн бяцхан ханхүүгээ олонд харуулжээ.

Бяцхан ханхүү энэ сарын 6-нд хорвоод мэндэлсэн юм. Харрин, Меган нар бяцхан хүүгээ цагаан өнгийн хөнжилд өлгийдөн, гэр бүлийнхээ бүл нэмсэн анхны зургаа авхуулжээ.

Сассексийн гүн болон гүнгийн ахайтан нар одоогоор бяцхан хүүгээ эмэг эх, Их Британийн хатан хаан 2-р Элизабетэд албан ёсоор танилцуулж амжаагүй байгаа гэнэ. Меган Лондон хотноо амаржиж, хүүгээ эсэн мэнд төрүүлэн эмнэлгээс гарч байгаа юм. Тэрээр анх удаа ээж болж байгаа сэтгэгдлээ хуваалцахдаа: - Өнөөдөр миний дэргэд энэ дэлхийн хамгийн сайхан хоёр эр хүн байна. Би туйлын аз жаргалтай байна. Энэ бол гайхамшиг... гэж хэлжээ.

Хүү нь хэнтэй адилхан бэ? гэсэн асуултад ханхүү Харри хариулахдаа: - Хүү маань хорвоод мэндлээд ердөө хоёр хонож байна. Хүүхэд эхээс төрснийхөө дараах эхний хэдэн долоо хоногт маш их өөрчлөгддөг гэсэн. Сарын дараа хүү маань эцэг эхээ өвчсөн мэт адилхан болно гэдэгт итгэлтэй байна шүү гэжээ. Одоогоор бяцхан хүүд нэрийг нь хайрлаагүй байгаа юм. 

Ханхүү Харри, Меган Маркл нарын хүү Британийн цагаар даваа гарагийн үүрээр, 05 цаг 26 минутад мэндэлжээ. Бяцхан ханхүү 3,3 кг жинтэй төрж, ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа юм. Ханхүү Харри болон Меган Марклын хувьд тэдний бяцхан ханхүү анхных нь хүүхэд нь юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө