Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Камбожид хүн-дүрст робот танилцуулжээ

  Б.Оюун 2019-05-08 284

Камбожид техник технологийн үсрэнгүй хөгжлийн илрэл болсон хүн дүрст робот бий болсон нь олон хүний анхаарлыг татаж байна. Японы Softbank Robotics компани “Оун Смарт” нэртэй хүн төрхтэй робот Камбожийн талд  нийлүүлсэн байна.

Камбожийн Smart Axiata компани Японы технологийн компаниас хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг харуулсан орчин үеийн робот худалдан авчээ. Оун Смарт нэртэй энэ робот хүн шиг хөдөлж, ярьж чаддагаас гадна хүний сэтгэл хөдлөлийг ч гаргадаг гэдгээрээ ихэд онцлог юм. Оун Смарт нь түүнд таниулсан хүнийг дараа нь дахин уулзахдаа төвөггүй таньдагаас гадна олон нийтэд хандан өөрийгөө танилцуулж, өөрийн өвөрмөц чадвараа харуулдаг байна. Хүн төрхтэй ухаалаг роботыг Японы Softbank Robotics компани өөрийн шинэ техник технологи дээр тулгуурлан бүтээсэн юм.

Энэхүү робот нь CanMinds гэж нэрлэгддэг хиймэл оюун ухаантай юм байна. Роботыг тусгайлан хүмүүстэй харилцах, олон нийтийн ажил үйлчилгээ хийхэд зориулан зохион бүтээжээ. Оун Смарт нь хүмүүстэй англи хэлээр дамжуулан харилцдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө