Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын гоо бүсгүйн 3 тэмцээнд өнгөт арьст бүсгүйчүүл тэргүүлжээ

  Б.Оюун 2019-05-08 454

АНУ-ын түүхэнд анх удаа гоо сайхны гурван томоохон, нэр хүндтэй тэмцээнд гурвууланд нь өнгөт арьст бүсгүйчүүл тэргүүлжээ. 28 настай Хойд Каролин мужийн иргэн, хуульч мэргэжилтэй Чесли Крист “АНУ-ын мисс” тэмцээний тэргүүн шагналыг хүртсэн байна. Тэрээр гоо сайхны тэмцээнд оролцох үеэрээ Америкийн хууль эрхзүйн системийг өөрчилж, шударга бусаар шүүгдэн хоригдсон иргэдэд туслах болно гэж ярьжээ.

Түүнчлэн АНУ-ын өсвөр насны охидуудын дунд зохиогддог “Мисс Тинейжер” тэмцээнд Коннектикут мужийн 18 настай Кайли Гэррис түрүүлж, гоо охины титмийн эзэн болжээ.

Түүнчлэн өнгөрсөн 2018 оны намар 23 настай, өнгөт арьст бүсгүй Ниа Франклин “Miss USA-2019” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм

АНУ-д 1920-иод оноос хойш уламжлал болон зохиогдсоор ирсэн гоо бүсгүйн тэмцээнүүдэд ихэнхдээ цагаан арьст бүсгүйчүүд тэргүүлдэг байсан бол энэ удаад сүүлд болсон 3 ч нэр хүндтэй тэмцээнд өнгөт арьст бүсгүйчүүд ийнхүү тэргүүлж, титмийн эзэд болжээ.

Хамгийн анх 1983 онд Ванесса Уильямс гэх бүсгүй өнгөт арьст бүсгүйчүүдээс хамгийн анх тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч байжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө