Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадын нисэх буудлуудад 5G технологи туршиж байна

  Б.Оюун 2019-05-08 279

Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Шэньчжэнь хотын олон улсын нисэх буудалд орчин үеийн 5G технологийг туршилтын журмаар ашиглаж эхэлжээ. Шэньчжэний Баоань олон улсын нисэх буудалд шинэ технологийг 5G, 4К болон Аl гэсэн программууд, технологитай хамтатган ашиглаж эхэлсэн байна.

Шинээр нэвтрүүлж байгаа технологийн тусламжтай нисэх буудлын үйл ажиллагаа, цаашлаад онгоцны нислэгийн болоод буултын үйл явцыг хянах, зорчин явагсдад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд ашиглаж байгаа юм.

Нисэх буудлуудын хяналтын камеруудыг 5G технологи болон 4К дүрсний өндөр нягтрал бүхий камер зэргээр нэмж тоноглон ашигласнаар нисэх буудалд газардаж байгаа онгоцнуудын дүрс, бичлэгийг шууд хүлээн авч, хянах боломжтой болжээ.

Хятадад сүүлийн үеийн 5G технологийн тусламжтай нисэх буудлуудад нислэгийн хөөрөх болон буух үйл явцыг шууд дамжуулан үзүүлж, зорчигсдод шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэх болсон байна. Түүнчлэн China Mobile компанийн инженерийн ярьснаар цаашид энэхүү технологийг зорчин явагсдын бүртгэл, нэвтрүүлэх хэсгүүдэд ашиглан, нисэх буудлуудад зорчин явагсдын урсгал хэмнэлийг илүү боловсронгуй, хурдан түргэн болгох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө