Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мишель Уильямс нөхрөөсөө салжээ

  Б.Оюун 2019-04-23 1277

Жүжигчин Мишель Уильямс болон түүний нөхөр Фил Элверум нар жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуулан хуримлаж байсан ч харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Хосууд тайван байдлаар хоёр тийш болж, ирээдүйд дотны анд найзууд байхаа мэдэгджээ.

Мишель Уильямс болон Фил Элверум нар дотно харилцаатаaй гэдгээ анхнаас нь нууж хааж байсан ч удалгүй өнгөрсөн оны 7-р сард нууцаар хуримласныхаа дараагаар тэд эхнэр нөхөр болсноо зарлаж байжээ.

Фил Эльверумын хувьд тэрээр өмнөх эхнэрээ өвчний улмаас алдаж байсан, харин Уильямсын хувьд түүний нөхөр байсан жүжигчин Хит Лежер 2008 онд золгүй байдлаар мөн амиа алдсан юм. Ийнхүү бэлэвсэрч хоцорсон тэд дотносон ойртож, эхнэр нөхөр болсон ч тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө