Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Кончита Вурст эрэгтэйлэг харагдах болжээ

  Б.Оюун 2019-03-21 873

Eurovision хөгжмийн наадмын 2014 оны ялагч, өөрийн өвөрмөц донж төрхөөр олонд танигдсан трансжендер дуучин Кончита Вурст сүүлийн үед илүү эрэгтэйлэг харагдах болжээ.

Кончита Вурст “Eurovision-2014” хөгжмийн наадам дээр урт даашинзтай, сахалтай гарч, түүний энэ дүр төрх олон хүнд хүрсэн юм. Өвөрмөц донж төрх, эрэгтэй-эмэгтэй хоёр төрхийг өөртөө нэгэн зэрэг шингээж чадсан трансжендер дуучин тэр даруй олны танил болж, дэлхий түүнийг мэддэг болсон юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Кончита өөрийн гадна төрхийг өөрчлөн, шинэ имиж дүр төрхийг зоригтой туршсаар иржээ.
Харин сүүлд гаргасан Hit Me дууныхаа клипэн дээр Кончита илүү эрэгтэйлэг дүр төрхтэй болсон байна. Энэ шинэ төрхөөр нь Кончитагийн шүтэн бишрэгчид дуучнаа арайхийн таньсан гэнэ. Учир нь тэрээр илүү эрэгтэйлэг харагдаж, байгалиас заяасан дүр төрхдөө илүү ойртжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө