Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Английн хамгийн алдартай гэр бүлийн зургийн цомог ном болон гарчээ

  Б.Оюун 2019-03-18 901

Английн хамгийн нэр алдартай гэр бүл болох дуучин, дизайнер Виктория Бекхэм болон тамирчин Дэвид Бекхэм нарын гэр бүлийн зургийн цомог ном хэлбэрээр хэвлэгдэн гарч байна.

Энэхүү зургийн цомог бүхий номыг нэртэй гэр бүлийн том хүү нь болох Бруклин гаргажээ. Тэрээр фото зураг ихэд сонирхон, мэргэжлийн түвшинд зураг авдаг юм.

Бруклины гэрэл зургийн цомог бүхий ном олны хүртээл болсон даруйдаа ихээхэн шуугиан дэгдээх нь гарцаагүй юм. Учир нь тэрээр фото зургийн номондоо гэр бүлийнхээ гишүүдийн өдөр тутмын амьдрал, тэдний хамгийн энгийн, сэтгэл шингэсэн торгон агшинг багтаажээ.

Жишээлэхэд энэ номон дээрээс Бруклины бага дүү нь хэрхэн охин дүүгээ балетын сургуулиас нь гартаа цэцэг барин угтан зогсч байгааг, мөн толины тусгалд буусан Дэвидын зураг гэхчлэн хамгийн энгийн, өдөр тутмын амьдралын агшинг харах боломжтой юм.

Бруклин Бекхэм выпустил книгу фотографийБруклин Бекхэм выпустил книгу фотографий

Бруклин Бекхэм выпустил книгу фотографий

Бруклин Бекхэм выпустил книгу фотографий

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө